Барилгын инженер - Ханбогдын Хөгжлийн Хурдасгуур Оюу Толгойн сан
Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан нь (ОТХС) Ханбогд сумыг хөгжүүлэх, хөгжлийн хөрөнгө оруулалтыг хурдасгах зорилгоор үүсгэн байгуулагдсан. “Оюу толгой” ХХК (ОТ) нь ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, ОТ ХХК, Барилга, хот байгуулалтын яамнаас (БХБЯ) хамтран боловсруулсан орон нутгийн хөгжлийн цогц төлөвлөгөө - Ханбогд сумын төвийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулна.
ОТХС нь бүртгэгдсэн, бие даасан, ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Тус сан нь Ханбогд сумын төвийг аюулгүй, гэр бүлд ээлтэй, амьдрахад таатай хот болгон тогтвортой хөгжүүлэх, нутгийн иргэдийн амьдралын чанар, сайн сайхан байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, туслах зорилготой.
Ажлын байр
ОТХС-ийн хатуу дэд бүтцийн нэгж нь аюулгүй ажиллагаа, үр ашиг, тогтвортой байдлын өндөр стандартыг баримтлахын зэрэгцээ оролцогч талуудын шаардлагад нийцсэн чанартай барилгын төслүүдийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Бид манай багт нэгдэж, барилгын төслүүдийгамжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах сонирхолтой, эрч хүчтэй, ур чадвартай, Төслийн менежмент болонТөслийн захиалагчийн ажлын туршлагатай нэг (1) Барилгын инженер сонгон шалгаруулж авна.
Барилгын инженер нь барилгын төслүүдийг хэрэгжүүлж эхлэхээс дуусах хүртэлх ажлыг амжилттай гүйцэтгэхэд хяналт тавихад чухал үүрэг гүйцэтгэнэ. Таны мэдлэг туршлага төслүүдийг цаг хугацаанд нь, төсвийн хүрээнд, чанарын өндөр стандартад нийцүүлэн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой байх болно.
Үндсэн ажил үүрэг, хариуцлага
Барилгын инженер нь дараах үүргийн гүйцэтгэх боловч үүгээр хязгаарлагдахгүй:
Төслийн төлөвлөлт, хяналт:
- Төслийн баг болон бусад оролцогч талуудтай хамтран төслийн төлөвлөгөө, техникийн шаардлага, загварыг боловсруулах.
- Барилгын ажлын арга технологи, материал, техникийн талаар гүнзгий мэдлэгээ хэрэгжүүлж, хамгийн тохиромжтой төслийн загвар, боломжийг судлан мэдээллээр хангах.
- Захиалагчийн хяналтын баг болон гэрээт гүйцэтгэгчийн боловсруулсан ажил гүйцэтгэх төлөвлөгөө, аргачлал, хуваарь, ажлын тоо хэмжээ, төсөв, материалын түүвэрт хяналт тавих.
Барилгын төслийн менежмент:
- Төслийн багийг нөөц хуваарилалт, хуваарь, зардлын тооцоо, гэрээ хэлцэл, эрсдэлийн үнэлгээ зэрэг төслийн удирдлагаар дэмжинэ.
- Төслийн гүйцэтгэлийг хялбаршуулах үр дүнтэй төслийн менежментийн аргачлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
- Захиалагчийн хяналтын баг болон гэрээт гүйцэтгэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулах. Төслийн явц, гарч болзошгүй эрсдэл, бэрхшээл, сайжруулах боломжийг тодорхойлох, зааварчилгаа өгөх, хяналт тавих.
- ОТХС-ийн Барилгын төслийн менежментийн холбогдох журам, баримт бичгүүдийн боловсруулалтыг хянах, тэдгээрийг батлах, уг журмуудыг практикт хэрэгжүүлэх, шаардлагатай өөрчлөлт засваруудыг хийх.
Барилгын төслийн захиалагч:
- Төслийн багийг төслийн захиалагчийн хувьд оролцогч талуудын хэрэгцээ, хүлээлт, эн тэргүүнд тавих зүйлсийг ойлгож, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх.
- Төслийн үр дүн, амжилтыг дээшлүүлэхэд өөрийн туршлагад тулгуурлан стратегийн ойлголт, зөвлөмж өгөх.
Чанарын хяналт, баталгаажилт:
- Барилгын ажил нь салбарын стандарт, дүрэм журамтай нийцсэн байх баталгааг хангуулахын тулд чанарын хяналтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, баталгаажуулах. Чанарыг тайлагнах, шаардлагатай бол засаж залруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх.
- Материал хүлээн авах үзлэг шалгалтын хэрэгжилт, баталгаажуулалтад хяналт тавих.
- Холбогдох бүх дүрэм журам, код, аюулгүй ажиллагааны протоколыг дагаж мөрдөхөд хяналт тавих.
Баг/Оролцогч талуудын хамтын ажиллаагаа:
- Төслийн гол хүрэх үр дүнгүүдэд хүрэхийн тулд бүх оролцогч талуудын харилцааг үр дүнтэйгээр зохион байгуулах.
- Гэрээт гүйцэтгэгч, захиалагчийн хяналтын баг, төслийн баг зэрэг талуудтай бат бэх харилцаа тогтоож, тэдний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн, мэдээллээр хангаж үр дүнтэй хамтран ажиллах.
Төслийн тайлан, мэдээлэл:
- Төслүүдийн өдөр тутмын болон тогтмол тайланд хяналт тавих.
- Техникийн баримт бичиг бүрдүүлэлтийг хийх, хяналт тавих.
- Төслийн хурал уулзалтад оролцох.
Тавигдах шаардлага
- Барилгын инженер болон түүнтэй ижил төстэй бакалаврын зэрэгтэй. Магистрын зэрэг болон мэргэшсэн инженерийн зэрэгтэй бол давуу тал болно.
- Барилгын салбарт доод тал нь 8 жил ажилласан туршлагатай. Төслийн удирдлага, төслийн хяналтаар ажилласан туршлагатай бол давуу тал болно. Төслийн удирдлагын мэргэшсэн зэрэгтэй бол давуу тал болно.
- Олон улсын төслүүдийн тендер болон хэрэгжилтийн шатанд ажилласан туршлагатай.
- Барилгын төслүүдийг хүлээлгэн өгөх, ашиглалтад оруулж байсан ажлын туршлагатай.
Мэдлэг, ур чадвар
- Барилгын зургийн болон төслийн программууд дээр ажиллах чадвартай.
- Барилгын технологи, материал, техникийн шаардлагуудын талаар өндөр мэдлэг туршлагатай.
- Барилгын салбарын дүрэм журам, хууль, стандартын талаар өндөр мэдлэг туршлагатай.
- Асуудлыг шийдвэрлэх, оновчтой шийдвэр гаргах чадвартай.
- Бие дааж болон багаар ажиллах чадвартай байх.
- Олон төрлийн оролцогч талуудтай үр дүнтэй харилцах чадвартай.
- Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх.
- Ажлын шаардлагаар богино хугацаанд Ханбогд сум руу томилолтоор ажиллах боломжтой байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлэн OTCareer@ot.mn хаяг руу илгээнэ үү.
- Дараах бичиг баримтыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- CV (Англи хэлээр)
- Товч намтар (Англи хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.