Барилгын ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Гүний уурхай– Олборлолт тээвэрлэлт түвшний барилга

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Барилгын ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь гүйцэтгэгчийн хийцийн, механикийн, шугам хоолойн барилгын ажлын гүйцэтгэлүүд дэх аюулгүй ажиллагаа, хуваарь, зардал, чанарын шаардлагуудын хангалтад хяналт тавих үүрэгтэйЗахиалагчийн талын барилгын хэлтсийн гол албан тушаалуудын нэг юм.

Үүрэг даалгавар

  • Иргэний барилгын багц ажлыг хүлээлгэн өгөх үүрэгтэй
  • Ажил гүйцэтгэгч (байгууллагууд) -ын хуваарь, өртөг, чанарын шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах
  • Барилгын ажлыг найдвартай, Рио Тинто стандарт, журмын дагуу гүйцэтгэх ажлыг гүйцэтгэгч байгууллагатай хамтран гүйцэтгэнэ
  • Хууль тогтоомжийн шаардлага, Рио Тинто төслийн инженерийн удирдамж, стандартыг дагаж мөрдөх зорилгоор талбайн болон инженерийн баримт бичгийн шалгалтыг хийх
  • Инженерийн чиглэлээр техникийн дэмжлэг, чиглэл өгөх, сурсан мэдсэн зүйлээ хуваалцах
  • Байгууламжийн гүйцэтгэл ба ажиллагааг сайжруулах боломжийг тодорхойлох зорилгоор зураг төсөл, барилга байгууламжийн үнэлгээнд хамрагдах
  • Барилгын материал, тоног төхөөрөмжийн гэрээний худалдан авах ажиллагааны үйл ажиллагаанд хяналт тавих
  • Чухал асуудал, гүйцэтгэлийн өртөг, хуваарийн суурьтай харьцуулсан явцын тайланг бэлтгэх
  • Хамтын ажиллагааны соёл, оролцоо, сайжруулахад чиглэсэн гол оролцогч талуудтай харилцаагаа хадгалах
  • Уул уурхайн багтай хамтарч интерфэйсийн асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтаас үйл ажиллагаа руу шилжихэд шаардагдах ажиллагааны бэлэн байдлын үйл ажиллагааг дэмжих, тайланг шууд дамжуулахад дасгалжуулагч, сургагч багшаар хангах.

Тавигдах шаардлага

  • Барилгын менежмент эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Барилгын инженер эсвэл инженерингийн чиглэлээр ажилласан туршлагатай байх
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Монгол болон Англи хэлний харилцааны болон бичгийн чадвартай байх
  • Гүйцэтгэгч багуудтай харилцах харилцааг зохицуулж, хяналт тавьж, чанарын аливаа асуудал, төсвийн хомсдол гэх мэт асуудлыг шийдвэрлэхэд оролцох
  • Оюу Толгойн аюулгүй байдал, чанарын хяналтын журмыг ойлгож, гүйцэтгэгч багуудтай хамтран ажиллах
  • Багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай

Сонирхож буй хүмүүс дараахь бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.