Дотоод ажлын зар

Барилгын ахлах мэргэжилтэн

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхай – Олборлолт болон тээвэрлэлтийн түвшний барилга хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Барилгын ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь гүйцэтгэгчийн хийцийн, механикийн, шугам хоолойн барилгын ажлын гүйцэтгэлүүд дэх аюулгүй ажиллагаа, хуваарь, зардал, чанарын шаардлагуудын хангалтад хяналт тавих үүрэгтэйЗахиалагчийн талын барилгын хэлтсийн гол албан тушаалуудын нэг юм.

Үүрэг даалгавар

  • Иргэний барилгын багц ажлыг хүлээлгэн өгөх үүрэгтэй
  • Ажил гүйцэтгэгч (байгууллагууд) -ын хуваарь, өртөг, чанарын шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах
  • Барилгын ажлыг найдвартай, Рио Тинто стандарт, журмын дагуу гүйцэтгэх ажлыг гүйцэтгэгч байгууллагатай хамтран гүйцэтгэнэ
  • Хууль тогтоомжийн шаардлага, Рио Тинто төслийн инженерийн удирдамж, стандартыг дагаж мөрдөх зорилгоор талбайн болон инженерийн баримт бичгийн шалгалтыг хийх
  • Инженерийн чиглэлээр техникийн дэмжлэг, чиглэл өгөх, сурсан мэдсэн зүйлээ хуваалцах
  • Байгууламжийн гүйцэтгэл ба ажиллагааг сайжруулах боломжийг тодорхойлох зорилгоор зураг төсөл, барилга байгууламжийн үнэлгээнд хамрагдах
  • Барилгын материал, тоног төхөөрөмжийн гэрээний худалдан авах ажиллагааны үйл ажиллагаанд хяналт тавих
  • Чухал асуудал, гүйцэтгэлийн өртөг, хуваарийн суурьтай харьцуулсан явцын тайланг бэлтгэх
  • Хамтын ажиллагааны соёл, оролцоо, сайжруулахад чиглэсэн гол оролцогч талуудтай харилцаагаа хадгалах
  • Уул уурхайн багтай хамтарч интерфэйсийн асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтаас үйл ажиллагаа руу шилжихэд шаардагдах ажиллагааны бэлэн байдлын үйл ажиллагааг дэмжих, тайланг шууд дамжуулахад дасгалжуулагч, сургагч багшаар хангах.

Тавигдах шаардлага

  • Барилгын менежмент эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Барилгын инженер эсвэл инженерингийн чиглэлээр ажилласан туршлагатай байх
  • 5-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Монгол болон Англи хэлний харилцааны болон бичгийн чадвартай байх
  • Гүйцэтгэгч багуудтай харилцах харилцааг зохицуулж, хяналт тавьж, чанарын аливаа асуудал, төсвийн хомсдол гэх мэт асуудлыг шийдвэрлэхэд оролцох
  • Оюу Толгойн аюулгүй байдал, чанарын хяналтын журмыг ойлгож, гүйцэтгэгч багуудтай хамтран ажиллах
  • Багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)