Барилгын ахлах инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилга хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаара ажиллах нэг (1) Барилгын ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.Энэ ажилтан нь Ахлах мэргэжилтний удирдлагын доор ажиллана.
Энэхүү ажлын байрны зорилго нь гүний уурхайн барилга байгуулалт ба олборлолтын үйл ажиллагаанд үйлчилгээ үзүүлж буй барилгын олон төрлийн инженерүүдийг удирдах явдал юм.
Үүрэг даалгавар
- Олон чиглэлийн инженерүүд, зургийн инженерүүдийн өдөр тутмын үйл ажиллагаа, ажлын төлөвлөлтийг удирдан зохион байгуулж, инженерийн ахлах мэргэжилтэнд тайлагнана.
- Барилга угсралт, Төслийн хяналт болон уурхайн бусад оролцогч талуудад техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх.
- Ажлын байран дахь дасгалжуулалт, ажлын байрны сургалтаар дамжуулан инженерүүдийн техникийн болон бусад ур чадварыг хөгжүүлэхэд туслах.
- Инженерийн журам, ажлын урсгалыг эхлүүлэх, сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавих.
- Инженерийн ажлын холбогдох баримт бичгүүдийн чанар ба бүрэн бүтэн байдлыг хянаж, зохистой засаж залруулах үйл явцын эхлүүлэх.
- Инженерийн зураг төсөл, ажлын зураг төсөл, материалын тооцоог ОТ-н техникийн нөхцөл, барилгын норм, шилдэг туршлагын дагуу хийж, хянах.
- Худалдан авах ажиллагааны багцад барилгын материалын тодорхойлолтыг хянах, техникийн дэмжлэг үзүүлэх талаар Багцын инженерүүдтэй холбогдож, материалын худалдан авалтыг амжилттай явуулахын тулд тендерийн үнэлгээний үйл явцад оролцоно.
- Инженер техникийн өөрчлөлт, үр дүнгүүдэд зориулсан ОТ-н Өөрчлөлтийн Менежментийн үйл явцыг удирдан хэрэгжүүлэх.
- Барилга угсралтын ажлын хамтарсан шалгалтад оролцох, талбайн угсралт, гүйцэтгэгчдийн ажлын талбайг шалгаж, ажлууд нь ОТ аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу гүйцэтгэх.
- Зураг төсөл, барилгын эрсдлийн үнэлгээний үйл явцад оролцож, төлөвлөсөн ажил нь инженерийн болон аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэхийг баталгаажуулах.
- Барилга угсралтын бүх үйл ажиллагааг зохих ёсоор төлөвлөх, төлөвлөгөөнөөс хазайлтыг тайлагнах зорилгоор төслийн оролцогч талуудтай холбоо тогтоож, санал оруулах.
- Гүйцэтгэгч, Нарийн мэргэжилтэнгүүдтэй холбоотой ажиллан, талбайн инженерчлэлийн асуултууд, Гүйцэтгэгчдээс хүссэн асуудал, өөрчлөлтийн талаар дэмжлэг үзүүлэх.
- Засгийн газар болон эрх бүхий байгууллагуудын бүх шаардлагыг хангах үүднээс төслийн ЧБ/ЧХ багуудтай хамтран ажиллана.
- Гүйцэтгэлийг сайжруулахад чухал ач холбогдолтой инженер болон барилгын аргачлалын өөрчлөлтийг тодорхойлох.
- Үйл ажиллагааны төлөв байдал, ахиц дэвшил/гүйцэтгэл, шинээр гарч ирж буй асуудлуудыг багтаасан өдөр тутмын болон долоо хоног тутмын тайланг бэлтгэх.
Тавигдах шаардлага
- Барилга, Механик, Цахилгаан, Уул уурхайн инженерчлэлээр Бакалаврын зэрэгтэй байх.
- Барилга угсралтын төсөлд инженерийн олон чиглэлээр дор хаяж 5-10 жил ажилласан туршлагатай, ажлыг аюулгүй гүйцэтгэсэн түүхтэй байх.
- Гүний уурхайн барилга бүтээн байгуулалт, төлөвлөлт, ашиглалт, гүний уурхайд 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай бол давуу тал болно.
- Харилцааны болон манлайлах ур чадвар маш сайн, багийг үр дүнтэй удирдах чадвар.
- Компьютерийн маш сайн ур чадвартай, Microsoft Office иж бүрдэл, AutoDesk AEC, Deswik програмуудыг ашиглах чадвартай байх.
- Харилцааны болон цаг удирдах чадвар маш сайн - эерэг хандлага, сорилт бэрхшээлийг даван туулахад бэлэн байх.
- Англи, Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.