Барилга ашиглалтад хүлээлгэн өгөх мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Гүний уурхай– Олборлолт тээвэрлэлт түвшний барилга

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Барилга ашиглалтад хүлээлгэн өгөх мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын багийг барилга ашиглалтад оруулах болон мэргэжлийн экспертизээр хангах, холбогдох цар хүрээний ажлын барилга хүлээлгэн өгөх ба ашиглалтад оруулах ажлуудыг төслийн төлөвлөгөө, техникийн нөхцлийн дагуу гүйцэтгэх ба тогтоосон цаг хугацаа ба төсөвт багтаан үр дүнтэй гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгойн Барилга ашиглалтад оруулах багийн удирдлагуудтай шууд харилцан барилга ашиглалтад оруулах ажлуудад дэмжлэг үзүүлнэ.
  • Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын ажлуудыг Оюу Толгойн барилга ашиглалтад оруулах баг болон үйлдвэрлэлийн багт амжилттай хүлээлгэн өгөхөд туслах.
  • Туслан гүйцэтгэгчийн удирдлага гэх мэт олон төрлийн ажлын талбарууд ба хэлтэсүүдийг удирдан чиглүүлэх чадвартай байх
  • Төслийн хуваарь гаргагчдад цар хүрээний ажлын дараалал ба хуваарийн логик тогтооход туслах
  • Талбайн ажлыг төлөвлөсний дагуу гүйцэтгэх, нөөцийг Оюу Толгойн барилга ашиглалтад оруулах багийн шаардлагын дагуу хуваарь, гүйцэтгэлийн үндсэн үе шатны эрэмбэлэлтийн дагуу тааруулах.
  • Төслийн барилгын хуваарийг мөрдөн, бүтээмжит болон бүтээмжит бус цагуудын нарийвчлалыг хангах
  • Оюу Толгойн барилга ашиглалтад оруулах багтай хуваарьт дүн шинжилгээ хийн чухал үе шатны ажлуудыг тодорхойлон төслийн багт дэс дарааллыг мэдэгдэх
  • Ердийнхээс бусад цагт хийгдэх чухал системийг хүлээлгэн өгөх ажлыг төлөвлөн, хуваарийг нэмэгдүүлэх боломжийн талаар харилцах
  • Тодорхйолсон цар хүрээний ажлыг дуусгасны магадлан эцсийн ажлын багцыг баталгаажуулан гарын үсэг зурах
  • Зураг төсөл, барилгын ажлын алдаа дутагдлыг шалган судлж, удирдлагад туслах
  • Бүх гүйцэтгэгчдийн гүйцэтгэлийг хянах, удирдах
  • Үйлдвэрлэгчийн баримт бичгийн хяналт, үзлэг сорилын нийцэл гэх мэт барилгын ажлын бүх үйл явцад хяналт тавьж, аудит хийх мөн зөвшөөрлийн болон улсын комиссын баримт бичгийн бүрдүүлэлтэд туслах.
  • Барилгын багийн гишүүдэд Оюу Толгойн барилга ашиглалтад оруулах багийн ажлын дарааллын талаар байнгын зааварчилгаа өгөх.
  • Гүйцэтгэгчдэд барилгын ажил дуусгаж хүлээлгэн өгөхөөс ашиглалтыг эхлүүлэх хүртэлх явцад оролцон гүйцэтгэгчдэд тусалж дэмжлэг үзүүлэх.
  • Ашиглалтыг эхлүүлэх ажлын цар хүрээний дэс дараалал, ажлуудад зөвлөмж өгөх.
  • Ашиглалтыг эхлүүлэх ажлын гүйцэтгэл, явцыг хянаж байхын тулд ашиглалтыг эхлүүлэх хуваарь болон ашиглалтыг эхлүүлэх багцад хяналт тавьж, тайлбар бичих.

Тавигдах шаардлага

  • Барилгын менежмент эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Барилгын инженер эсвэл инженерингийн чиглэлээр 5-с дээшгүй жил ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Монгол болон Англи хэлний харилцааны болон бичгийн өндөр чадвартай байх
  • Гүйцэтгэгч багуудтай харилцах харилцааг зохицуулж, хяналт тавьж, чанарын аливаа асуудал, төсвийн хомсдол гэх мэт асуудлыг шийдвэрлэхэд оролцох
  • Оюу Толгойн аюулгүй байдал, чанарын хяналтын журмыг ойлгож, гүйцэтгэгч багуудтай хамтран ажиллах
  • Багаар ажиллах ур чадвартай, ажлын төлөвлөлт болон хувийн зохион байгуулалт сайтай

Сонирхож буй хүмүүс дараахь бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.