Барилга ашиглалтад хүлээлгэн өгөх мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-08-05
Хаалтын огноо: 2022-08-15 17:30
Хэлтэс: Гүний уурхай– Олборлолт тээвэрлэлт түвшний барилга

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Барилга ашиглалтад хүлээлгэн өгөх мэргэжилтэн ажлын байранд шалгаруулж авна.

Барилга ашиглалтад хүлээлгэн өгөх мэргэжилтэн нь Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын багийг барилга ашиглалтад оруулах болон мэргэжлийн экспертизээр хангах, тухайн гэрээт Ажлын удирдамжийн дагуу барилгыг хүлээлгэн өгөх ба ашиглалтад оруулах ажлуудыг төслийн төлөвлөгөө, техникийн нөхцлийн дагуу гүйцэтгэх, тогтоосон цаг хугацаа ба төсөвт багтаан үр дүнтэй гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгойн ЭМААБО, Чанарын удирдлагын төлөвлөгөөнүүдийг баримтлан хэрэгжүүлнэ
  • ЭМААБО ба Чанарыг хяналтыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллана.
  • Бүх үндсэн ба гэрээт ажилтнуудыг аюул ослыг таньж, арилгахад идэвхтэй оролцуулна.
  • Аливаа осол зөрчлийг яаралтай мэдээлж, ослын судалгаа явуулахад тусламж дэмжлэг үзүүлнэ.
  • Оюу Толгойн Барилга ашиглалтад оруулах багийн удирдлагуудтай шууд харилцан, барилга ашиглалтад оруулах ажлуудад гэрээт гүйцэтгэгчийн дэмжлэгийг зохион байгуулна.
  • Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын ажлуудыг Оюу Толгойн барилга ашиглалтад оруулах баг болон үйлдвэрлэлийн багт амжилттай хүлээлгэн өгөхөд туслана.
  • Гэрээт гүйцэтгэгчийн менежмент гэх мэт олон төрлийн ажлын талбаруудад багуудыг удирдан чиглүүлэх чадвартай байна.
  • Төслийн хуваарь гаргагчдад гэрээт ажлын дараалал гаргах ба хуваарийг логиктой тогтооход туслана.
  • Талбайн ажлыг төлөвлөсний дагуу гүйцэтгэх, нөөцийг Оюу Толгойн барилга ашиглалтад оруулах багийн шаардлагын дагуу хуваарь, гүйцэтгэлийн үндсэн үе шатны эрэмбэлэлтийн дагуу тааруулна.
  • Төслийн барилгын хуваарийг мөрдөн, бүтээмжит болон бүтээмжит бус цагуудын нарийвчлалыг хангана.
  • Оюу Толгойн барилга ашиглалтад оруулах багтай хуваарьт дүн шинжилгээ хийн, чухал үе шатны ажлуудыг тодорхойлон төслийн багт дэс дарааллыг мэдэгдэнэ.
  • Ердийнхээс бусад цагт хийгдэх чухал системийг хүлээлгэн өгөх ажлыг төлөвлөн, хуваарийг нэмэгдүүлэх боломжийн талаар харилцана.
  • Тодорхойлсон цар хүрээний дагуу ажлыг дуусгасныг магадлан, эцсийн ажлын багцыг баталгаажуулан гарын үсэг зурна.
  • Зураг төслийн удирдлага, барилгын ажлын алдаа дутагдлыг шалган хянах, дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
  • Бүх туслах гүйцэтгэгчдийн гүйцэтгэлийг хянаж, удирдана.
  • Үйлдвэрлэгчийн баримт бичгийн хяналт, үзлэг сорилын нийцэл гэх мэт барилгын ажлын бүх үйл явцад хяналт тавьж, аудит хийнэ.
  • Гэрээт гүйцэтгэгч нарын улсын комисст орох, зөвшөөрөл бүрдүүлэх явцыг удирдан зохион байгуулна.
  • Бүх улсын комиссын баримт бичгийн бүрдүүлэлтийг хянаж, шалгана.
  • Барилгын багийн гишүүдэд Оюу Толгойн барилга ашиглалтад оруулах багийн ажлын ажлын эрэмбэлэлтийн талаар байнгын зааварчилгаа өгнө.
  • Барилгын ажил дуусгаж хүлээлгэн өгөхөөс ашиглалтыг эхлүүлэх хүртэлх явцад оролцон гэрээт гүйцэтгэгчдэд тусалж дэмжлэг үзүүлнэ.
  • Ашиглалтыг эхлүүлэх ажлын цар хүрээний дэс дараалал, ажлуудад зөвлөмж өгнө.
  • Ашиглалтыг эхлүүлэх ажлын гүйцэтгэл, явцыг хянаж байхын тулд ашиглалтыг эхлүүлэх хуваарь болон ашиглалтыг эхлүүлэх багцад хяналт тавьж, тайлбар бичнэ.
  • Гэрээт гүйцэтгэгч нар ба оног төхөөрөмж ашиглалтад оруулах багтай нээлттэй харилцаа, холбоог хадгална.
  • Шаардлагатай үед ашиглалтыг эхлүүлэх журам ба үйл ажиллагааг хянаж шалган, санал дүгнэлт өгнө.
  • Цоожлох ба пайзлах (LOTO) системийг шалгаж, санал дүгнэлт өгнө.
  • Сар тутмын Гэрээт гүйцэтгэгчийн менежментийн хурлуудад оролцоно.
  • Долоо хоног тутмын сайтын зохицуулалтын хуралд оролцож, шаардлагатай үед тэргүүлэнэ.
  • Холбогдох үүрэг хариуцлагын дагуу аюулгүй ажиллагаа болон чанарын стандартуудыг хэрэгжүүлнэ.
  • ОТ/ТТ-ний барилгын багт бусад шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлнэ.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай эсвэл чухал ач холбогдолтой ажлын туршлагатай, ажлын байран дээрээ ажиллаж суралцсан байна.
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.