Бараа материалын хяналтын ахлах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2024-03-05
Хаалтын огноо: 2024-03-18 17:30
Хэлтэс: Хангамжийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Хангамжийн үйлчилгээ үзүүлэх хэлтэст, Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Бараа материалын хяналтын ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • Хангамжийн хэлтсийн бараа материалын нөөцийн хяналтын багийг удирдан ажиллах
  • Бараа материалын худалдан авалт, нөөцийн менежментийн бодлого журмыг мөрдөж буй эсэхийг баталгаажуулах
  • Бараа материалын нөөцийг бизнест шаардлагатай түвшинд хадгалах, нэн чухал шаардлагай бараа материалыннөөц бүрдүүлэлтийг тогтмол хянах, оновчлох зэрэг бараа материалын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх
  • Бараа материалын нөөцийн хяналт, тээвэрлэлт, хадгалалт зэрэг үйл ажиллагаатай холбоотой бизнесийн бусад хэлтэс нэгжүүд, оролцогчидтой хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэх
  • Ажилчдыг ажилд авах, сургах, удирдах ажилтны шууд харилцааг хангах
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад үүрэг

Тавигдах шаардлага

  • Логистик тээвэр, Бизнеийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх
  • 5-с доошгүй жил тухайн чиглэлээр ажиллаж, туршлага хуримтлуулсан байх
  • Дата анализ болон дүн шинжилгээн дээр үндэслэсэн урьдчилан тооцоолол хийх ур чадвартай байх
  • Бараа материалын нөөцийнменежментийн програмууд дээр ажиллах чадвартай байх
  • Бараа материалын нөөцийн эргэлтийг хянах, шаардлагатай тайлан мэдээлэл боловсруулах
  • Мэдээллийн задлан шинжилгээ болон тооцоолол хийх чадвар эзэмшсэн байх
  • Удирдан зохион байгуулах болон төлөвлөгөө боловсруулах чадвартай байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • CIPS болон CPIM, Oniqua оновчлолын гэрчилгээтэй бол давуу талтай
  • Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх
  • Microsoft office (Word, Excel), PowerPoint программуудыг ашиглах, баримт бичиг боловсруулах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.