Байгаль орчин, Биологийн олон янз байдлын асуудал хариуцсан менежер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Үүрэг даалгавар
- Байгаль орчны үнэлгээ, тойм шалгалт, аудитыг хариуцан ажиллах, үндсэн эрсдлүүд таньж мэдэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх,
- Хийхээр үүрэг хүлээсэн стратегийн зорилгод хүрэхийн тулд байгаль орчин болон биологийн олон янз байдлын хөтөлбөрүүдийг боловсруулах, шинэчлэн засварлах
- Хүрээлэн буй орчны нийгэмд ээлттэй засаглалыг бэхжүүлэх стратегыг удирдан манлайлж, харилцагч талуудтай хамтран ажиллана
- Холбогдох гадны байгаль орчин, биологийн олон янз байдлын талаар үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, зөвлөхүүдтэй хамтран ажиллах, харилцаа холбоо тогтоох,
- Олон улсын Байгаль орчин болон Биологийн олон янз байдлын шилдэг туршлагыг хэрэгжүүлэх, олон улсад өрсөлдөх хэмжээний үйл ажиллагааг Оюу толгойн бусад бизнесийн нэгжүүдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх,
- Хуулийн бүх шаардлагуудыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх
- Монгол Улсын Засгийн Газартай хамтран ажиллах, байгаль орчны хууль тогтоомж, стандарт боловсруулахад хувь нэмрээ оруулах, нөлөөлөх,
- ЭМААБО болон чанарын систем, эрх зүйн хэрэгжилтийн менежерийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Рио Тинтогийн стандартуудыг хэрэгжүүлэх, аудитын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулах,
- Хамтран ажилладаг байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр Оюу толгойн байгаль орчны соёл түвшнийг сайжруулах төсөл хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх
- Уурхайн үйл ажиллагааны хэрэгцээнд тохируулсан байгаль орчны техникийн тусламж дэмжлэгийг үзүүлэх, шаардлагатай сайжруулалт, боломжийг нээн илрүүлэх
- Орон нутгийн харилцааны багтай нягт хамтран ажиллах, орон нутгийн иргэдтэй холбоотой байгаль орчны асуудлыг бүрэн таньж мэдэх, шийдвэхлэх, харилцан ойлголцох,
- Гурван Талт Зөвлөлийн гишүүний хувьд тэргүүлэх үүрэг, чиглэлтэй ажиллах, бусад зөвлөл, хороодтой нягт хамтран ажиллах, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх
- Байгаль орчин болон Биологийн олон янз байдлын гэрээнүүдийг Оюу толгойн дүрэм журмын дагуу удирдан зохион байгуулах, зардлыг үр дүнтэй хянах, шаардлагатай үр дүнд хүрэх,
- Компанийн байгаль орчны удирдлагын бүх хэсгүүдэд идэвхи санаачлагатай манлайлал болон шинжээчийн дүгнэлтээр хангах,
- Аюулгүй ажиллагааны зан төлөвийг ямагт хэвшүүлж, хамтран ажилладаг хүмүүсд үлгэр жишээ болж, ЭМААБО-ны бодлого, журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэн Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа болон Байгаль орчны гүйцэтгэлийн хамгийн дээд стандартыг сахих,
- Үндсэн үйл ажиллагааны болон гүний уурхайн бүтээн байгуулалтын багуудтай байгаль орчны нягт уялдаа холбоотой ажиллах,
- Байгаль орчны эерэг үр дүн бий болгох үүднээс үндсэн үйл ажиллагаа болон гүний уурхайн баг хамт олонтой идэвхи санаачлагатайгаар хамтран ажиллах.
- Байгаль орчны хэлтэсийн бүхий төсөв хөрөнгийн үр дүнтэйгээр зарцуулах, хянах
Тавигдах шаардлага
- Байгаль орчны мэргэжлийн дээд боловсролын зэрэгтэй байх
- Байгаль орчны мастер болон докторын зэрэгтэй бол давуу тал болно
- Байгаль орчны мэргэжлийн чиглэлээр ажилласан 5-10 жилийн туршлагатай байх.
- Баг хамт олныг удирдах ур чадвартэй байх
- Байгаль орчны менежментийн системийг хэрэгжүүлсэн туршлагатай байх
- Олон янзын багуудтай хамтран ажилласан, удирдаж үзсэн байх, ажилтнуудыг хөгжүүлэх, бүрэн хүчин чадлаар ажиллах боломжоор хангах чадвартай байх
- Стратегийн асуудлыг авч үзэх чадвартай байх, аливаа асуудлыг үнэлэх, шийдвэрлэх нөөц бололцоо арга замыг зохион байгуулах чадвартай байх
- Удирдлага манлайллын шилдэг чадамжтай байх, бусдад нөлөөлөх, хамтран үр дүнтэй ажиллах чадвар нь энэ ажлын байранд хамгийн чухал, Энэ нь олон хүнтэй маш их туршлага чадвар бүхий багийг удирдахад тавигдах шаардлага бөгөөд багийн ажилтнуудыг хөгжүүлэх, бэлтгэн боловсруулах чадвартай байх
- Өндөр түвшний харилцааны ур чадвартай байх – бусдыг байлдан дагуулахуйц бичгийн болон ярианы харилцааны ур чадвар энэ ажлын байранд маш чухал
- Өндөр түвшний соёлын ялгааны ойлголт, мэдлэгтэй байх, янз бүрийн гарал үүсэл, хэл соёлтой хүмүүстэй хамтран ажиллах чадвартай байх,
- Асуудлыг шийдвэрлэх, цагийг үр дүнтэй ашиглах, үүрэг даалгаварыг өгөгдсөн цаг хугацаанд нь гүйцэтгэх өндөр түвшний ур чадвартай байх
- Аливаа асуудлын шийдлийг тодорхойлох, гүйцэтгэлийн дутагдал, алдааг олох, асуудлын цаад учир шалтгааныг шинжлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох.
- Нөхцөл байдал, эрсдэл, хүлээлтүүдийг үнэлэх, эрэмбэлэх, тэдгээрийг шийдвэрлэх
- Англи болон Монгол хэл дээр аман болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай байх.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.