Төлөөлөн удирдах зөвлөл

Баатарын Болд

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Баатарын Болд нь 2021 оны 2 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

Тэрээр 2021 оны 2 дугаар сард Рио Тинтогийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Үүнээс өмнө Рио Тинтогийн Эрчим хүч, эрдсийн группийн захирлаар ажиллаж, албан үүргийнхээ хүрээнд нүүрсний төслүүдээс татгалзах, хамтарсан компани хариуцсан баг бий болгох зэргээр Рио Тинтогийн бизнесийн стратегийг оновчлоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.

Болд 2013 оны 5 дугаар сараас Олон улсын зэсийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар Рио Тинтод ажиллаж эхэлсэн. Үүнээс өмнө хөрөнгө оруулалтын менежментийн бизнес, алтны уурхай, Нью Иорк, Лондон хотын JP Morgan хөрөнгө оруулалтын банкир гэх зэрэг удирдах албан тушаал хашиж байсан туршлагатай. Түүнчлэн Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн даргаар 2010-2012 онд, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн даргаар 2012-2014 онуудад ажиллаж байсан.