Аяллын Менежментийн Зохицуулагч

Нээлтийн огноо: 2022-10-05
Хаалтын огноо: 2022-10-19 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-aaс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, Кемп, үйлчилгээний хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Аяллын Менежментийн Зохицуулагч ажлын байранд 1 жил ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй холбоотой бүхий л асуудлыг зохицуулах, харилцагчдад сургаж заах, зөвлөмж заавраар хангах ажиллагааг компанийн бодлого журмын дагуу явуулахад оршино.

Үүрэг даалгавар

•Тусгай систем ашиглан тээврийн хэрэгслийн мониторинг гүйцэтгэх, өгөгдөл цуглуулж боловсруулалт анализ гүйцэтгэх.

•Ослын товчлуурын идэвхжил бүрд хариу үйлдэл үзүүлэх.

•Аялагчдад аяллын хэрэгсэл түгээх олгох, төрөл бүрийн тээврийн хэрэгслийн үзлэг шалгалтыг болон аяллын өмнөх НЭМ шалгалтыг гүйцэтгэх.

•Аялагчдад зам/маршрут/координатын солбицол/байршил зэрэгтэй холбоотой асуудлууд дээр удирдамж зөвлөмж өгөх.

•Тээврийн хэрэгслийн нэвтрэх үнэмлэх хэвлэх, түгээх олгох, тээврийн хэрэгслийн нэвтрэх үнэмлэх идэвхжүүлэх/нэвтрэх эрхийг хаах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн систем дээрх шаардлагатай бүхий л бүртгэлийн ажиллагааг явуулах.

•Тээврийн хэрэгсэл нэвтрэх хаалт болон электрон уншигчдын хэвийн ажиллагааг хангаж ажиллах, уурхайн талбарын төрөл бүрийн байршил дах тээврийн хэрэгслийн нэвтрэх цэгүүдийн/электрон хаалтуудын нэвтрэх эрхийн хяналтыг хэрэгжүүлэх.

•Жолооч нартай тээврийн хэрэгслийн БТТ-н талаар харилцах, бүхээгт суурилуулсан БТТ-н дэлгэцтэй холбоотой сургалтыг тухай бүр явуулах.

•Аяллын зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.

•Аялал бүрийн туршид баримтлах Аяллын Менежментийн журмын хэрэгжилтэнд болон аюулгүй ажиллагаанд хяналт тавих.

•Журам, бодлого зөрчигдсөн тохиолдлуудыг илтгэн тайлагнах, статистик мэдээ бэлтгэх.

•Гэнэтийн ослын үеийн тусламж үйлчилгээг хүргэх болон зохих дарааллын дагуу гэнэтийн осолтой холбоотой мэдээлэл дамжуулах.

•Аялагчидтай хоёр цаг тутамд холбоо тогтоож шаардлагатай нөхцөл үүсмэгц эрлийн багийг дайчлах ажиллагааг зохион байгуулах.

•Аяллын болон гэнэтийн ослын үед хэрэглэгдэх хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүртгэл, тооллого, захиалга, арчилгаа, хадгалалт, түгээлт олголтыг хариуцаж ажиллах.

•Аяллын менежментийн хэлтсийн тоног төхөөрөмж, хэрэгслийн хадгалалтын бүртгэлийг хөтлөн байнгын найдвартай ажиллагаатай эсэхэд анхаарах.

•Сансрын утасны найдвартай ажиллагааг баталгаажуулах. Аялагчдын хүсэлт асуултанд хариулж, шаардлагатай заавар зөвлөмжөөр хангах.

•Албан бичгийн хөтлөлт, илтгэн тайлагналт.

•Осол зөрчилтэй холбоотой нотлох баримт материалыг холбогдох этгээдүүдэд бэлтгэн нийлүүлэх.

•Хариуцсан ажилтны эзгүйд бүхээгийн дуу дүрс бичлэгийн төхөөрөмжийн видео бичлэг бүхий картыг шалгах, бүртгэх, дүрс бичлэгийн найдвартай байдлыг хангах.

•Тээврийн хэрэгслийн түлхүүрийн хадгалалт, бүртгэлийг хөтлөх.

•Тээврийн хэрэгслийн бичиг баримтын олголт, хураалтыг өдөр тутам гүйцэтгэх.

•Тээврийн хэрэгслийн улсын үзлэгийн зохицуулалт зохион байгуулалтыг гүйцэтгэж орон нутгийн байгууллагуудтай тээврийн хэрэгслийн татвар, гэрчилгээжүүлэлт зэрэг асуудлаар харилцах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Бизнесийн удирдлага эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • Тухайн салбарт 3 болон түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай байх
  • Майкрософт Оффис-ын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.