Аюулгүй Байдлын Ахлах Мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2021-10-18
Хаалтын огноо: 2021-11-01 17:30
Хэлтэс: Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал болон орон нутгийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – ЭМААБО Аюулгүй Байдлын хэлтэст 50% Оюу толгойн уурхайн талбарт, 50% Улаанбаатар хотод ажилах Аюулгүй Байдлын Ахлах Мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Аюулгүй Байдлын Ахлах Мэргэжилтний үндсэн үүрэг нь ОТ-н уурхайн талбарт болон Улаанбаатар хотын аюулгүй байдал, эрсдэлийн менежментийн стандартыг дагаж мөрдөж ажиллана. Аюулгүй Байдлын Ахлах Мэргэжилтэн нь гэрээт байгууллагуудын харуул хамгаалалтын үйлчилгээ болонаюулгүй Аюулгүй байдалтай холбоотой өдөр тутмын бүхий л үйл ажиллагаанд хяналт тавин ажиллах ба Аюулгүй Байдал, Гэнэтийн Осолд Хариу Үзүүлэх Багийн менежерт ажлаа тайлагнана.

Мөн Аюулгүй Байдлын Ахлах Мэргэжилтэн нь үндсэн болон гэрээт ажилчид , үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангадаг бөгөөд аюулгүй байдлын эрсдэлээс хүн хүч, эд хөрөнгө, үйл ажиллагааг тусгай нөөц бололцоо, мэдээлэл, мэдлэг зааварчилгааны тусламжтайгаар амжилттай хамгаалах, түүнийг удирдан зохицуулах, түүнчлэн бизнесийн тогтвортой үйл ажиллагааг сайжруулах, ямар нэг хохирлыг багасгах үүднээс гэмт хэрэг болон бусад хямралаас урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг мэдээллээр хангах, гарсан хэрэг зөрчлийг шалгах чиг үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй байдлын ахлах ажилтанд, Онцгой байдлын хяналтын өрөө, Харуул Хамгаалалтын гэрээт гүйцэтгэгчдээс бүрдсэн OT сайт болон Улаанбаатар оффисын аюулгүй байдлыг багуудыг удирдан чиглүүлж ажиллана.
  • Улаанбаатар хот болон Өмнөговь аймаг дахь ОТ-ийн үйл ажиллагаатай холбоотой аюулгүй байдлын өдөр тутмын асуудлуудыг удирдан зохион байгуулах. Үүнд OT сайт, алслагдсан кемп, гаднах дэд бүтэц, логистикийн дэд бүтэц, хөдөлгөөнт оффисууд гэх мэт газарт аюулгүй байдлыг ханган ажиллах болно.
  • Алслагдсан сайтууд, Улаанбаатарын оффисууд болон үйл ажиллагаа гэх мэт ОТ-ийн уурхайн талбар дахь ОТ -ийн үйл ажиллагаанд тодорхойлогдсон аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах бүхий л стратегиудыг үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллана.
  • ОТ -н харуул хамгаалалтын гэрээт гүйцэтгэгчийн үзүүлж буй үйлчилгээ нь батлагдсан ажлын тоо, нөөцийн хуваарилалт зэрэг нь ажлын хамрах хүрээ, гэрээний дагуу байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.
  • Оффисын талбай болон үйлдвэрлэлийн талбайд суурилуулсан цахим хамгаалалтын системийг удирдах. Үүнд зөвхөн CCTV систем, тээврийн хэрэгслийг хянах систем орно. Шаардлагатай бол хамгаалалтын системийн засвар үйлчилгээг зохицуулах
  • Дотоодод гарсан аюулгүй байдлын зөрчилд шалгалт явуулах ба орон нутгийн хууль сахиулах байгууллагуудтай холбоо тогтоон хамтран ажиллана.
  • Бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй аюулгүй байдлын эрсдэлтэй холбоотой асуудлаар ОТ-ийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх
  • OT уурхайн талбар болон УБ хот дахь OT -н Бизнесийн Бэлэн Байдлын болон Нөхөн Сэргээх багт дэмжлэг үзүүлэн ажиллана.
  • Осол гэмтэл, гэнэтийн ослын үед авах шаардлагатай арга хэмжээний талаар, ялангуяа орон нутгийн хууль сахиулах болон онцгой байдлын албатай холбоотой асуудлаар ОТ -ийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх.
  • Уурхайн талбарын аюулгүй байдлын эрсдэлийн аудит, шалгалт хийж, илрүүлсэн эрсдэлийг хянах зөвлөмж гаргах.
  • OT уурхайн талбар дахь үйл ажиллагааны удирдлагад ОТ сайтын ойр орчимд аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх.
  • Уурхайн талбар дахь аюулгүй байдлын багийн хөгжлийн боломжийг тодорхойлох, санал дэвшүүлэх
  • OT-н аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд нь үр дүндээ хяналт тавин, аливаа зөрчил үл нийцлийг арилгах арга хэмжээ авах замаар Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих.
  • Гэмт хэргийн чиг хандлага, аюулгүй байдлын зөрчлийг хянаж, эрсдэлийг бууруулах стратегиийг санал болгох.
  • Шаардлагатай бол орон нутгийн хууль сахиулах байгууллагатай холбоо тогтоон ажиллах.
  • Шаардлагатай бол ажлын бус цагаар гарсан гэнэтийн осолд хариу үзүүлэх.
  • Орон нутгийн хууль сахиулагчдад OT -н үнэт зүйл, хүлээлт шаардлагын талаар мэдлэг мэдээлэл өгөх харилцаа холбоо тогтоохопд Аюулгүй Байдал, Гэнэтийн Осолд Хариу Үзүүлэх Багийн удирддагад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Хууль эрх зүй, аюулгүй ажиллагааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
  • Уул уурхай болон бусад салбарт аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Монголын Хууль Сахиулах байгууллага, цэрэг, хувийн хэвшилийн аюулгүй байдлын салбарт ажиллаж байсан туршлагатай байх
  • Хүн хүч ихтэй хамгаалалтын үйл ажиллагаа зохион байгуулж байсан туршлагатай
  • Аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны судалгаа, ослын менежмент, эрсдэлийн менежментын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
  • Сандрал түгшүүртэй орчинд ажиллаж байсан болон гэнэтийн ослын удирдлага, ослын удирдлага, гэнэтийн осолд хариу үзүүлэх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байвал давуу тал болно
  • Аюулгүй байдал, хүний эрх, эрсдэлийн менежментын зарчмуудын талаарх мэдлэгтэй байх.
  • Англи хэлний аман болон бичгийн чадвар сайн байх шаардлагатай.
  • Хувь хүнтэй харилцах харилцааны ур чадвар маш өндөртэй байх.
  • Багаар үр дүнтэй ажиллах ур чадвартай байх.
  • MS Office программ дээр ажиллах өндөр ур чадвартай байх шаардлагатай.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.