Аюулгүй ажиллагааны технологийн техникч

Нээлтийн огноо: 2024-02-05 00:00
Хаалтын огноо: 2024-02-19 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Аюулгүй ажиллагааны технологийн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна. (Энэхүү ажлын байр нь 11 сарын хугацаатай ажлын байр болно)

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь үйл ажиллагааны зорилго, төлөвлөгөөнд хүрэхийн тулд байгууллагын бодлого, журамд нийцүүлэн оролцогч талуудтай хамтран ажиллаж, аюулгүй ажиллагааны системүүдийн засвар үйлчилгээ, ашиглалт, дизайн болон функцуудын хэвийн ажиллагааг хангахад оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны системүүд болох Алжаал ядаргааны хяналтын систем, Кабины камерын систем, Мөргөлдөхөөс сэргийлэх систем, Алсын удирдлагатай дозерийн систем, Тээврийн хэрэгслийг таних болон нэвтрэх хяналтын системийн үйл ажиллагааг хянах
  • Системийн эвдрэл, гэмтэл, алдаа доголдолд аюулгүй, шуурхай хариу арга хэмжээ авах
  • Холбогдох багуудтай хамтран ажиллаж ажлуудаа тодорхойлох, цар хүрээг нь гаргах, төлөвлөх, төлөвлөгөөнд оруулах
  • Үйл ажиллагааны аюулгүйн системүүдийн суурилуулалт, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, тохиргоо, тохируулга, системийн шинэчлэлт, ажиллагааны баталгаажуулалт зэрэг ажлуудыг гүйцэтгэх
  • Шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааны аюулгүй ажиллагааны системээс мэдээлэл татаж бэлтгэх, цуглуулах, боловсруулах замаар уурхайн үйл ажиллагааны аюулгүй ажиллагааг тогтвортой хангахад хувь нэмэр оруулах
  • Аюулгүй ажиллагааны системийн тогтвортой ажиллагааг хангахтай холбоотой хэрэгжих процессуудад хувь нэмэр оруулах
  • Бүх асуудлууд, хийгдсэн ажлуудыг бүртгэн авч, баримтжуулах, техникийн дүн шинжилгээ хийх ажилд инженерт дэмжлэг үзүүлэх
  • Мэдээллийг үнэн зөв, цаг үеийн байлгахын тулд тоноглол, төхөөрөмж болон тохиргооны дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэж, баримтжуулах
  • Бараа материал, багаж хэрэгслийн дотоод нөөцийг хянах, удирдах
  • Бусад багуудтай хамтран ажиллах (механикийн, цахилгаан, гагнуур, төлөвлөлт, инженерийн болон бусад багууд)
  • Шинэ болон одоо ашиглагдаж байгаа аюулгүй ажиллагааны системтэй холбоотой санал санаачлага, түүний хэрэгжүүлэлтийн хүрээнд хийгдэх бусад ажлуудад дэмжлэг үзүүлэх
  • Аюулгүй ажиллагааны системийн ажиллагаа ба гүйцэтгэлийн үзүүлэлтийн тайлангуудыг хөгжүүлэх, шинэчлэх болон сайжруулахад хувь нэмрээ оруулах
  • Аюулгүй ажиллагааны системүүдтэй холбоотой баримт бичгүүдийг хөгжүүлэх, шинэчлэх болон сайжруулахад хувь нэмрээ оруулах
  • Хурдны хяналтын процессын дагуу хурд хэтэрсэн тохиолдлуудыг шалгах, баталгаажуулах, үүнтэй холбоотойгоор хийгдэх шаардлагатай арга хэмжээг авах
  • Уян хатан цагаар, төлөвлөгөө өөрчлөгдөхөд ажиллах чадвартай байх

Тавигдах шаардлага

  • Коллеж, их дээд сургуулиас мэргэжлийн зэрэг, диплом авсан бакалавр болон түүнтэй адилтгах боловсролтой байх
  • Инженерийн мэргэжлээр (хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн механик, цахилгаан болон харилцаа холбоо, технологи) төгссөн эсвэл холбогдох мэргэжлийн чиглэлтэй байх
  • 3-с багагүй жилийн ажлын туршлагатай байх эсвэл практик туршлага, ажлын байран дээрх сургалтад хамрагдсан байх
  • Цахилгаан, механик болон гидравлик ажлуудыг хийх зөвшөөрөлтэй байх
  • Монгол улсын жолооны үнэмлэх В ангилалтай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.