Аюулгүй ажиллагааны сургалтын ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2023-01-27
Хаалтын огноо: 2023-02-16 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Аюулгүй ажиллагааны сургалтын ахлах ажилтан ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн ЭМААБОХХ, Техник ба Өндөр Эрсдэлийн сургалтын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино. Сургалтын чанар болон үр дүнтэй байдлыг голлон анхаарч ажиллах. ЭМААБОХХ, Техник ба Өндөр Эрсдэлийн сургагч нарын ажлын гүйцэтгэлийг удирдан зохицуулах.

Үүрэг даалгавар

  • Сургалтын Ахлах Мэргэжилтэнтэй хамтран ЭМААБОХХ, Техник ба Өндөр Эрсдэлийн сургалтын чанар стандартыг бизнесийн шаардлагад нийцүүлэн ажиллахын тулд байнгын сайжруулалт хийх, сургалтын чанарын үйл явцыг хянах
  • ЭМААБОХХ, Техник ба Өндөр Эрсдэлийн сургагч багш нарын заах аргыг дээшлүүлэх, хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг шууд удирдах,
  • Сургалтын материалыг байнга сайжруулж байх төлөвлөгөөний хүрээнд ЭМААБОХХ, Техник ба Өндөр Эрсдэлийн сургалтын материалын шинэчлэл, сайжруулалтыг тогтмол хийхэд оролцох, удирдан ажиллах
  • ОТ болон гэрээт компанийн эрх бүхий багш нар ЭМААБОХХ, Техник ба Өндөр Эрсдэлийн сургалтын материалуудыг ашиглан сургалт явуулж байгаа сургалтын материалууд нь хамгийн сүүлийн хувилбараар заагдаж байгааг хянах, баталгаажуулах; Үүнд: Сургалтын слайд, багшийн болон оролцогчийн гарын авлага, шалгалтын үнэлгээ, санал асуулга, УЧН зэрэг багтана.
  • Стандарт, дүрэм журам, үзлэг шалгалт хийх, пайз өлгөсөн эсэхийг баталгаажуулахын тулд аюулгүй ажиллагааныаудит, тоног төхөөрөмжийн үзлэг шалгалт хийх
  • УБ болон төслийн талбарт хэрэглэгдэж байгаа ЭМААБОХХ, Техник ба Өндөр эрсдэлийн багийн эд зүйлс, тоног төхөөрөмжүүд аюулгүй сургалт явуулах, сургалтын таатай орчин бүрдүүлж байгаа эсэхт хяналт тавьж баталгаажуулах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай эсвэл ажлын практик арвин туршлагатай, ажлын байран дээрээ ажиллаж суралцсан байх.
  • Сургалтад бэлтгэх, сургалтыг явуулахдаа мэргэжлийн ур чадвараа харуулах,
  • Сургалтаар олгогдсон мэдлэг , ур чадваруудаа ажлын байран дээрээ хэрхэн хэрэгжүүлж байгааг баталгаажуулахын тулд ОТ-н гол оролцогч талуудтай үр дүнтэй хамтран ажиллах
  • Аливаа асуудлыг задлан шинжилэх болон шийдвэрлэх чадвартай
  • Удирдан, манлайлах, харилцааны өндөр ур чадвартай байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.