Аюулгүй ажиллагааны соёлыг гүн шингээсэн “Шилдэг туслан гүйцэтгэгч”

Монголын өмнийн говьд үйл ажиллагаагаа явуулдаг Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй “Премиум Конкрит” компани өөрийн аюулгүй ажиллагааны бат бэх соёлоороо Рио Тинто группийн 2020 оны Гүйцэтгэх захирлын нэрэмжит Аюулгүй ажиллагааны шагналд “Шилдэг туслан гүйцэтгэгч” төрөлд шалгарсан билээ.

Гүний уурхайн төслийн удирдагч Крис Айчисон: “Гүний уурхайн төсөл дээр ажиллаж байгаа бүх л туслан гүйцэтгэгч байгууллагууд маань аюулгүй ажиллагаагаараа дэлхийн түвшинд тэргүүлэгчдийн эгнээнд байдаг гэдэгт бид эргэлздэггүй. Тус шагнал нь биднийг баярлуулсан мөн бахархуулсан үнэхээр тэмдэглүүштэй амжилт гэдгийг дурдмаар байна. гэж хэлэв.

Рио Тинто группээс жил бүр зохион явуулдаг Гүйцэтгэх захирлын нэрэмжит Аюулгүй ажиллагааны шагнал нь аюулгүй ажиллагааны тогтвортой, шилдэг үзүүлэлтийг гаргасан, манлайлагч, оролцоог хангасан, ноцтой эрсдэлийн удирдлага болон сургамжуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн уурхайнууд болон баг хамт олныг сайшаан урамшуулдаг билээ.

“Премиум Конкрит” компанийн хамт олны ажлын гүйцэтгэлд гурван зүйл тод илэрдэг хэмээсэн юм. Эхнийх нь тэдний эрсдэлийг хянах арга барил бөгөөд үүнийгээ ч хийж буй гүйцэтгэл бүрдээ чамбай тусгаж өгдөг. “Премиум Конкрит”-чууд ажлын байран дээрх аливаа эрсдэлийг бууруулахад тогтмол анхаарлаа хандуулж, баг хамт олонтойгоо тэдний өдөр тутмын ажлын төлөвлөлт, эрсдэл, түүний эсрэг авах хяналтын арга хэмжээг олж таньсан эсэх дээр нягт харилцаа холбоотой ажилладаг төдийгүй осол гэмтлээс авсан сургамжуудаа хуваалцах зэргээр баг хамт олныхоо оролцоог нягт хангаж ажилладаг билээ. Хоёр дахь нь аюулгүй ажиллагааны дараалал, үйл явц, системийг ягштал дагаж мөрдөн биелүүлж заншсан нь тэдний том давуу тал болжээ. Хамгийн сүүлд нь Премиумийн хамт олон тэдний салшгүй нэг хэсэг нь болсон компаниараа, хийж гүйцэтгэсэн ажил хөдөлмөрөөрөө бахархдаг, түншлэгч талуудтайгаа хэрхэн нягт хамтран ажиллаж чаддаг зэрэг нь тэднийг ийнхүү онцлоход хүргэсэн юм. Зөвхөн дээрх давуу талуудаар зогсохгүй “Премиум Конкрит” компанийн хамт олон Рио Тинто группийн “Аюулгүй ажиллагааны төлөвшлийн загвар”-ийг өндөр түвшинд хэрэгжүүлэх, сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Бид төсөл даяараа хамтдаа энэхүү амжилтыг тэмдэглэх нь зүйтэй. Учир нь энэхүү шагнал төсөлд оролцож буй хүн нэг бүрийг шагнасан шагнал байлаа. Премиумдаа баярлалаа, мөн дахин дахин баяр хүргэе” хэмээн Крис Айчисон нэмж хэлэв.

Премиум Конкрит

“Премиум Конкрит” компани 2011 онд байгуулагдсан бөгөөд 1600 гаруй ажилтантай Монголын хамгийн том бетон зуурмагийн үйлдвэр юм. Тэдний 300 гаруй ажилтан гүний уурхайн төсөл дээр ажиллаж байна.

“Премиум Индастриал энд Инженеринг” компанийн Гүйцэтгэх захирал О.Батмөнх хэлэхдээ: “Бид 2017 онд Оюу толгой төсөл дээр ирж ажиллаж эхэлсэн бөгөөд эхэлсэн цагаасаа аюулгүй ажиллагааны арга барил, дүрэм журмаа тасралтгүй сайжруулсаар ирсэн. Аюулгүй ажиллагааныхаа дүрэм журамд оруулсан сайжруулалтуудын нэг нь Ноцтой эрсдэлийн удирдлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн явдал байсан юм.”

О.Батмөнх мөн “Манай Аюулгүй ажиллагааг хариуцсан менежер маань мөн аюулгүй ажиллагааны үйл явцыг сайжруулах, аюулгүй ажиллагааны өндөр үзүүлэлттэй ажилласан хамт олно урамшуулах аюулгүй ажиллагааны шинэ санаачилга хөтөлбөрийг дотооддоо санаачлан хэрэгжүүлж байна. “Оюу толгой” болон “Премиум Конкрит” компанийн хамт олон аюулгүй ажиллагааны аливаа мэдлэг мэдээлэл, туршлагаа хуваалцахдаа үргэлж бие биеэсээ суралцаж байдаг. Манай баг хамт олон Оюу толгойн баг хамт олонтой олон цагийг хамт өнгөрүүлдэг. Үүний нэг жишээ гэвэл цахилгаан болон инженерингийн багийнхан техникийн асуудлуудыг шийдвэрлэх, зааварчилгааг баримтжуулах болон аюулгүй ажиллагааны хяналтыг хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор манай баг хамт олонтой нягт хамтран ажилласан явдал юм. Манай ажиллагсдын хувьд бид бол түр зуурын туслан гүйцэтгэгч биш, бид бол Оюу толгойн үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг гэсэн үзэл санаа манай ажиллагсдын сэтгэлгээнд суусан байдаг. Бид бол анхлан суралцагчид гэсэн сэтгэлгээтэй байдаг. Энэхүү сэтгэлгээгээрээ бид компаниа өргөжүүлэх шинэ арга замуудыг үргэлж эрэлхийлж байдаг.”

Батмөнх Премиумын амжилтын үндэс нь тэдний сэтгэлгээ хэмээсэн юм.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.