Аюулгүй ажиллагааны зөвлөх

Нээлтийн огноо: 2023-02-01
Хаалтын огноо: 2023-02-17 17:30
Хэлтэс: Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал болон орон нутгийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК - ЭМААБОАБ - Aюулгүй ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дөрөв ( 4) Аюулгүй ажиллагааны зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь нэг /1/ жилийн хугацаатай.

Энэхүү ажлын байрны үүрэг нь оноосон даалгавруудыг хэрэгжүүлэх замаар багийн нийт үр дүнд хувь нэмрээ оруулах, ажил үүрэг нь шууд удирдлагын чиглэлтэй эсвэл бие даан ажиллах боломжтой боловч үргэлж нягт чиглэл, зааварчилгааны хүрээнд ажиллана. Багийн ахлах ажилтнууд үүрэг даалгавар өгч, үнэлэх бөгөөд голчлон бусад хэлтэс нэгжийн хамтран ажиллагсад, баг хамт олон, гэрээт байгууллагуудтай харилцан ажиллах болно.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор шууд удирдлагад чухал асуудлуудад болон харилцан ярилцлагад идэвхтэйгээр зөвлөмж зөвлөгөө өгөх.
  • Тэргүүн шугамын удирдлагад манлайлал болон коучийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд нь туслах
  • Аюулгүй ажиллагааны чухал осол зөрчлийн судалгаанд оролцох. Тайлан болон зөвлөмжүүдийг бэлдэх, засаж сайжруулах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • ЭМААБО-ы хурал, үзлэг шалгалт, аудит, харилцаа болон ажиглалтад оролцож зохицуулах.
  • ЭМААБО-ы холбогдолтой баримт бичгийг тасралтгүй сайжруулах, хадгалахад хувь нэмрээ оруулах
  • Холбогдох гэрээт гүйцэтгэгч, ажилчдыг аюулгүй ажиллагааны журам, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллахад нь туслах.
  • Аюулгүй ажиллагааны үүрэг, төлөвлөгөө, гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар уурхайн талбайн удирдлага, ахлах ажилтан болон үйл ажиллагааны ажилчид зэрэг гол оролцогч талуудтай тогтмол харилцаа холбоотой байх.
  • Сургалтын шаардлага болон ур чадварын нөөцийг шинэчлэх, сургалтын сайжруулалтыг хийх.
  • Монгол улсын хууль тогтоомж болон Рио Тинтогийн стандартад нийцсэн үл нийцлэл, урьдчилан тааварласан эрсдэлийн асуудлууд, үр дүнгийн мэдээллийг харьцуулж тайлагнах.
  • ЭМААБО-г сайжруулахад зориулсан үзлэг, ажиглалт, аудит болон бусад үйл ажиллагааг дүгнэх
  • Осол гарч болзошгүй байдлыг тодорхойлох болон осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх идэвхтэй арга хэмжээ авахын тулд авсан сургамж/сэрэмжлүүлэгт дүгнэлт хийх
  • Байгууллагын түвшинд аюулыг бууруулах, эрсдэлийг удирдах үйл ажиллагааны шаардлагуудыг тодорхойлох (1-р түвшний эрсдэлийн үнэлгээ, аюулын үнэлгээ, 2-р түвшний эрсдэлийн үнэлгээ гэх мэт)  
  • Шаардлагатай бусад нэмэлт үүргийг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Шинжлэх ухаан, инженерчлэл, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин ба түүнтэй адилтгах чиглэлээр баклавр эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Холбогдох чиглэлээр 5-оос доошгүй жил ажилласан туршлагатай эсвэл ажлын практик арвин туршлагатай, ажлын байран дээрээ ажиллаж суралцсан байх.
  • Монгол Улсын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны дүрэм журмын талаарх мэдлэгтэй.
  • Аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл мэнд/эрүүл ахуйн төлөө ажиллах хүлээсэн үүргээ чадварлаг гүйцэтгэдэг байх.
  • Харилцааны ур чадвар сайтай байх (ярих, бичих, танилцуулга хийх)
  • Асуудал шийдвэрлэх, төсөл хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах тал дээр оролцоо сайтай байх.
  • MS Word, Excel болон мэдээллийн сангийн программ хангамж ашиглахөндөр ур чадвартай байх
  • Төслийн менежментийн ур чадвартай байх.
  • Зохион байгуулалт, ажлаа эрэмбэлэх өндөр ур чадвартай байх.
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй (аман болон бичгийн) бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.