Ашиглалтад оруулах инженер

Нээлтийн огноо: 2022-05-12
Хаалтын огноо: 2022-05-19 17:30
Хэлтэс: Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засвар

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Ашиглалтад оруулах инженер ажлын байранд шалгаруулж авна.

Ашиглалтад оруулах инженерийн үндсэн үүрэг бол ашиглалтад оруулах ажлыг ашиглалтад оруулах төлөвлөгөөний дагуу хийж, инженерийн зураг төсөл, стандартын дагуу дуусгах явдал юм. Ашиглалтад оруулах инженер нь ашиглалтад оруулах нарийвчилсан төлөвлөгөөний дагуу 2-оос 5-р үе шат хүртэлх ажлыг төлөвлөх зэргээр ашиглалтад оруулах ажлын бүх үе шатанд оролцоно..

Үүрэг даалгавар

  • Гүний уурхай болон гадарга дээр ашиглалтад оруулах үйл ажиллагаатай холбоотой төслийн бүх үе шатны практик ажлууд гүйцэтгэх.
  • Хуваарийг зорилтот хугацаанд хэрэгжүүлэхийн тулд бусад багтай зохицуулалт хийж, хамтран ажиллах.
  • Ашиглалтад оруулж буй бүх талбайг багтаасан долоо хоногийн тайланг удирдлагад гаргаж өгөх.
  • Оюу толгойн ашиглалтад оруулах ажлыг Эцсийн хэрэглэгчдэд амжилттай хүлээлгэн өгөхөд туслах.
  • Шалгалтаар илрүүлсэн зураг төсөл, барилга угсралт, ашиглалтад хүлээлгэн өгөхтэй холбоотой алдаа дутагдлыг шалгаж, хугацаанд нь бүрэн дуусгахын тулд холбогдох багуудтай хамтран ажиллана.
  • Ажил эхлүүлэхэд нөлөөлж буй өдөр тутмын ашиглалтад оруулах үйл ажиллагаанд хяналт тавьж, тайлбар өгөх.
  • Нийлүүлэгчдийг төслийн талбайд байх хугацаанд удирдан зохицуулж, бүх сургалтууд бүрэн, шинэчлэгдсэн эсэхийг шалган баталгаажуулах.
  • Хүлээж авах тухай мэдэгдэл болон Татгалзах зүйлгүй тухай гэрчилгээний баримт бичгүүд бүрэн, үнэн зөв эсэхийг баталгаажуулж, эрчим хүч өгөхөөс 24-өөс багагүй цагийн өмнө баримт бичгийн хяналтаар дамжуулж гаргаж өгөх/олгох.
  • Ажилтан, тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагыг төлөвлөж, олон салбар чиглэлээр янз бүрийн төсөл дээр ажиллахад дэмжлэг үзүүлэх.
  • Улсын комисст хүлээлгэж өгөх, зөвшөөрөл авах/олгох ажилд идэвхтэй оролцох.
  • Барьж, ашиглалтад оруулж буй системийг сайжруулах арга зам төлөвлөж, боловсруулах.
  • Шинэ төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд туслах.
  • Зураг төслийн хяналт үнэлгээ, эрсдэлийн үнэлгээнд оролцох.
  • Чухал цаг үед хамгийн их дэмжлэг үзүүлэхийн тулд багийн ажил амралтын хуваарийг удирдан зохицуулах.
  • Ашиглалтад оруулах арга хэрэгслүүд шинэчлэгдсэн, бүрэн гүйцэд байгаа эсэхийг шалгах.
  • АСЖ, тусгаарлах матриц, байгаль орчны судалгааг үнэн зөв, шинэчлэгдсэн эсэхийг баталгаажуулахын тулд үйл ажиллагааны бэлэн байдлын багтай хамтарч ажиллах.
  • Зураг төслийн багийн инженерүүдтэй зураг төслийн асуудлыг ярилцаж, баримтжуулах.
  • Суурин машин механизмын удирдах ажилтны долоо хоног бүрийн уулзалтад оролцож, холбогдох бүх талд мэдээлэл өгөх.
  • Аюулгүй, үр ашигтай ажлын орчин бүрдүүлэх эрх мэдэл, үүрэг хариуцлагатай байх.
  • Компанийн эрүүл мэнд, аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдөх, аливаа аюултай үйлдэл, нөхцөл байдлын талаар Ерөнхий зөвлөх, Менежерт мэдэгдэх.
  • Бүх ажилд ААДШ-г бөглөж, АСЖ-ыг зохих ёсоор боловсруулж, хянаж, шинэчилж байгаа эсэхийг шалгах.
  • Нуман цахилалт, Туршилтын төхөөрөмж зэрэг хувийн хамгаалах хэрэгслийг зөв ашиглуулах, засвар үйлчилгээг хийлгэх үүрэгтэй.
  • Монгол улсын дүрэм, цахилгааны стандарт, ЭМААБО-ны дүрэм, журмыг дагаж мөрдөх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай эсвэл чухал ач холбогдолтой ажлын туршлагатай, ажлын байран дээрээ ажиллаж суралцсан байна.
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.