Ачилт, тээвэрлэлтийн засвар үйлчилгээ хариуцсан ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2023-05-05
Хаалтын огноо: 2023-05-19 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК–ийн Гүний уурхайн үйл ажиллагаа- Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Ачилт, тээвэрлэлтийн засвар үйлчилгээ хариуцсан ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь цуваа чиргүүлтэй ачих, тээвэрлэх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний аюулгүй гүйцэтгэлийг удирдан зохицуулахад оршино. Үүнд аюулгүй ажиллагааг Oюу Толгой болон Рио Тинто-ийн стандартын дагуу удирдан зохицуулах багтах бөгөөд энэ нь тэргүүлэх зэргийн ач холбогдолтой юм.

Энэхүү албан тушаал нь үйл ажиллагааны хэлтсийн тоног төхөөрөмжийн гүйцэтгэл, бүтээмжийг хангах чиглэлээр засвар үйлчилгээний төлөвлөлт, найдвартай ажиллагаа хариуцсан багуудтай нягт хамтран ажиллах шаардлагатай.

Үүрэг даалгавар

  • Мэргэжлийн болон мэргэжлийн бус ажилчид, гэрээт ажилчдыг удирдан зохицуулж засвар үйлчилгээний болон үйл ажиллагааны үр дүнтэй ажиллагааг олгох
  • Багийн аюулгүй ажиллагааны соёлыг бий болгох
  • Ажлын дадлыг хянаж ажилчдын аюулгүй ажиллагааг хангах
  • Ноцтой эрсдэлийн удирдлагыг гүйцэтгэх
  • Шаардагдах чадварыг тодорхойлж багийн ур чадварыг сайжруулах
  • ГУ-н үйл ажиллагааны нэн тэргүүний зорилтын дагуу төлөвлөгдөөгүй ажлыг үр дүнтэй зохион байгуулах
  • Төлөвлөгдсөн засвар үйлчилгээ болон засвар үйлчилгээний зогсолт гэх мэт ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх
  • Ажлын гүйцэтгэлийн чанарыг хянаж шаардлагатай бол санал бодлоо илэрхийлэх
  • RT болон OT Ажлын удирдлагын явц болон стандарт мөрдөгдөж байгаа эсэхийг бататгах

Тавигдах шаардлага

  • Механикийн инженер эсвэл холбогдох чиглэлээр бакалавр, мэргэжлийн үнэмлэх, дипломтой байх
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Монгол болон Англи хэлээр (дунд ба түүнээс дээш) ажлын орчинд үр дүнтэй харилцах чадвартай
  • Майкрософт оффисийн хэрэглээний програм болон SAP систем дээр ажиллах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.