Ачилт, Зөөвөрлөлтийн Засвар үйлчилгээний Ахлах ажилтан

Нээлтийн огноо: 2024-02-26
Хаалтын огноо: 2024-03-11 17:30
Хэлтэс: Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засварын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний Уурхай - Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Ачилт, Зөөвөрлөлтийн Засвар үйлчилгээний Ахлах ажилтан байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь Ачилт, зөөвөрлөлтийн засвар үйлчилгээний багт дэмжлэг үзүүлж багийн аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, найдвартай ажиллагааг сайжруулах, засвар үйлчилгээний систем процесс, үйл явцыг ашиглах, сайжруулах замаар Хөдөлгөөнт тоног төхөөрөмж болон Уурхайн хэлтсүүдийн нэн чухал зорилтууд болон төлөвлөгөөнүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллах юм.

Үүрэг даалгавар

  • Ачилт, Зөөвөрлөлтийн Засвар үйлчилгээний багт аюулгүй ажиллах орчин, аюулгүй ажиллагааны зөв зан төлөвийг бий болгоход ахлан ажиллах.
  • Баг болон бусад хэлтэсүүдэд дэмжлэг үзүүлэх.
  • Өөрчлөлтийн менежментийн процессыг өөрчлөлт хийх бүрт хэрэгжүүлэх, ашиглахыг дэмжих
  • Ажилчдаа дэмжих. зөв аюулгүйгээр манлайлан ажилуулах
  • Тасралтгүй сайжруулах орчныг бүрдүүлж, дэмжлэг үзүүлж ажиллах
  • Тоног төхөөрөмжийн арчилгаа, ашиглалт, засварын чанарт ажилчдын өөриймсөг соёлыг төлөвшүүлэх.
  • Аюулгүй ажиллагааны стандарт, журмын хэрэгжилтийг хангуулах.
  • Хүдэр зөөвөрлөлтийн техникийн найдвартай ажиллагаа, бэлэн байдлийг дээшлүүлэхийн тулд, засварын найдвартай ажиллагаа, төлөвлөлтийн багууд болон бусад хамаарал бүхий хэсгүүдтэй хамтран ажиллах.
  • Сайжруулах боломжуудыг тодорхойлж, үнэлэх. Шилдэг туршлагыг хэрэгжүүлэх, дэмжих.

Тавигдах шаардлага

  • Засвар үйлчилгээний инженер эсвэл уул уурхайн засвар үйлчилгээний орчинд мэргэшсэн, туршлагатай.
  • Уул уурхайн засварын чиглэлээр 2 – 3 аас доошгүй жил удирдах албанд ажиллаж байсан туршлагатай.
  • Засварын ажилтнаар 3 аас 5 жил ажилласан, засварын ээлжийг удирдсан, гүний уурхайн хөдөлгөөнт, дагалдах тоног төхөөрөмжийн эсвэл гадаргын, ил уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний туршлагатай.
  • Аюулгүй ажиллагааны төлөө тууштай, ухамсартай гэдгээ харуулсан
  • Тоног төхөөрөмжийн бэлэн байдал, найдвартай байдлыг сайжруулсан туршлагатай
  • Засвар үйлчилгээний төлөвлөлтийн, тайлан гаргах мэдлэгтэй
  • Тасралтгүй сайжруулалтуудыг бодитоор хийж гүйцэтгэсэн.
  • Манлайлах, удирдах чадвар сайтай, багаар ажиллах сайн төлөвлөлт, зохион байгуулах чадвартай.
  • САП болон РТБС дээр ажилласан туршлагатай болон мэдлэгтэй.
  • Монгол, Англи хэлээр үр дүнтэй харилцах чадвартай (дунд болон түүнээс дээш түвшний)

Cонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.