Ахлах химич

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн – Техникийн болон Нэгдсэн Төлөвлөлт- Баяжуулалтын техникийн үйлчилгээний хэлтэлт Оюу толгойн уурхайн талбар болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Ахлах химич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн тооцооллын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгой ХХК-ий ЭМААБО-ы удирдлагын тогтолцоо, Эрүүл мэнд аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагатай бүх хууль эрх зүйн дүрэм журмуудад нийцүүлэн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг дээд түвшинд байлгах;
  • Аюулгүй ажиллагааны шинэ санал санаачлага, сайжруулалтыг дэмжиж эрсдлийн хяналтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх; Ажил эхлэхийн өмнөх хурлуудад идэвхитэй оролцож,ослын судалгаа болон түүнээс авсан сургамжаас суралцаж шаардлагатай засаж залруулах арга хэмжээнүүдийг авдаг байх;
  • Өөрийн болон бусдын аюулгүй ажиллагааг хангах, ажлын байрны аюулгүй байдлыг бий болгоход анхааран тэг осол зөрчил зорилтыг хэрэгжүүлж ажиллах
  • Аналитик лаборатори болон савлах үйлдвэрийн лабораторийн хүрээнд уурхайн талбайд мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны бүх бодлого, дүрэм, журмыг мөрдөж, чанд сахихад дэмжлэг үзүүлэх
  • Оюу Толгой болон Рио Тинто-ийн ЭМААБО-ны шаардлагууд биелүүлэх, мөн дээж авалт, дээж бэлтгэл, галын шинжилгээ, нойтон хими болон бусад шинжилгээний төрөлтэй холбоотой ажлуудыг нягтлах
  • Лабораторийн машин техник, туршилтын багаж хэрэгслэл болон лабораторийн бусад тоног төхөөрөмж, шилэн хэрэглэл бүгдийн бэлэн байдлыг хангаж, зөв зохистой хэрэглэх, тохируулах, баталгаажуулалтыг тохирох газарт хийгдсэн эсэхийг нягтлах, дэмжлэг үзүүлэх
  • Лабораторийн чанартай холбоотой асуудлууд болон сул талуудыг илрүүлж арга хэмжээ авах, тасралтгүй сайжруулах арга хэмжээ тогтмол авч ажиллах
  • Үйл ажилллагаагаа тасралтгүй сайжруулахын тулдлабораторийн үйл ажиллагаанд тогтмол хугацаатай гадаад / дотоодын чанарын шалгалт үнэлгээ хийлгэхэд дэмжлэг үзүүлэх, нягтлах
  • Аналитик туршилтын журам, судалгааны тайлан, өөрчлөлтийн хяналт гэх мэт техникийн бичиг баримтыг хянан шалгахад багийн гишүүдэд дэмжлэг үзүүлэх
  • Шинжилгээний хариу, тайланг нарийвчлал сайтай, үнэн зөв, цаг тухайд нь тайлагнаж байгаа эсэхэд хяналт тавих, дэмжлэг үзүүлэх
  • Хэлтсийн явцын тайлангуудыг тогтмол цаг тухайд тогтмол тайлагнахад дэмжлэг үзүүлэх
  • Баяжуулах үйлдвэрийн лабороторуудын ажлын байрны сайжруулалт болон багын ажлын үр дүнг нэмэгдүүлэхэд идэвхи санаачлагатай оролцох,
  • Лабораторийн урт болон богино хугацааны асуудал, төлөвлөгөө, зорилтуудад дэмжлэг үзүүлэх
  • Лабораторийн үйлчилгээний төлбөрийг төлөхтэй холбоотой ажилд хангамжийн багт дэмжлэг үзүүлэх
  • Тохирох статистик аргачлалыг ашиглан лабораторын шинжилгээний чанарт хяналт тавих

Тавигдах шаардлага

  • Их, дээд сургуулийн шинжлэх ухааны магистр, эсвэл үндэсний болон гадаадын нэр хүндтэй коллеж, их дээд сургуулийн докторын зэрэг хамгаалсан.
  • 5-10 жил геохими, аналитик лаборатори, нойтон хими, галын шинжилгээ, багажийн шинжилгээний AAS, ICP, XRD, XRF, Нүүрстөрөгч, хүхрийн шинжилгээ, багаж дээр ажжилласан туршлагатай,
  • Зэс, алт (бусад үндсэн металл)-ын томоохон үйлдвэрүүдэд ажиллаж байсан туршлагатай; Баяжуулах, хайлуулах, боловсруулах үйлдвэрүүдэд ажиллаж байсан бол давуу тал болно
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх,

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.