Ахлах төлөвлөгч

Нээлтийн огноо: 2021-11-01
Хаалтын огноо: 2021-11-15 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн засварын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Ахлах төлөвлөгч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааг сайжруулах, төсвийг бууруулах, бүтээгдэхүүн үйдвэрлэлийг нэмэгдүүлэхэд тасралтгүй сайжруулалт хийх, эдгээрийг хэрэгжүүлэхэд төлөвлөгч нарт болон өгөгдлийн мэргэжилтэнд зааж сургах, дадлагажуулах.
  • Аюулгүй ажиллагааны бодлого, стандартуудыг дагаж мөрдөх, баримтлах замаар аюулгүй ажиллагааны соёлыг суулгах, төлөвшүүлэхэд оролцох.
  • Бүх төлөвлөгөөт ажлын багцыг эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг тусгасан нэгдсэн стандарттай болгон сайжруулах ажлыг бий болгох, боловсруулахад оролцох, түүнийг удирдах.
  • Тоног төхөөрөмжийн ажиллагааг тогтвортой байлгах, нэгжийн үнийг зөвшөөрөгдөх хэмжээнд барих зорилгоор засварын бусад холбогдох хүмүүстэй хамтран ажиллах.
  • Одоо байгаа болон цаашид ашиглах өмчийг зохистой хэмжээнд байлгах стратегийн төлөвлөгөөг бий болгох, хэрэгжүүлэх.
  • Материалын менежмент зөв, хэрэглээ үр дүнтэй байгааг нягтлах үүднээс Рио Тинтогийн хангамжийн ажилтантай нягт хамтран ажиллах.
  • Ажлын жагсаалт, бараа материалын жагсаал болон ажлын зааварчилгааг боловсруулах, хянах системийг удирдах.
  • Засварын үйл ажиллагааг чухалчлалын зэргээр нь ангилах үүднээс засварын багтай хамтран ажиллах. Засварын төлөвлөгөө гаргах, чухалчлалын зэргийг тодорхойлох, хуваарь гаргах, хуримтлагдсан болон ирээдүйд хийгдэх ажлыг хянах үүнээс засварын багтай уялдаа холбоотой хамтран ажиллах.
  • Нэгтгэлтийн ажлын чиглэлийн хүрээнд Төлөвлөгч ажилтнуудтай үр дүнтэй ажлын харилцаа бий болгох, хадгалах
  • Бүх оролцогч талуудыг өөрсдийн ажлын төлөвлөгөөг сайтар анхаарч, хэрэгжихүйц хэмжээнд боловсруулахад нь хамтран ажиллах
  • Хэлтсүүдийн төлөвлөгөө/хуваарь болон нэгдсэн төлөвлөлтийн параметр, үйл ажиллагааг хооронд нь ойлгомжтой уялдуулахын тулд бүх ажлын чиглэлийн нийт төлөвлөлтийн үйл ажиллагааны нэгжүүдтэй харилцах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Компьютержсан Засвар үйлчилгээний Удирдлагын Систем болох САП зэрэг системийн туршлагатай байх
  • Майкрософт оффисын программууд дээр ажиллах чадвартай байх
  • Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх өндөр чадвартай
  • Төлөвлөгөө, урьдчилсан таамгийг ойлгомжтой танилцуулах чадвартай байх
  • Манлайлах ур чадвар сайтай байх
  • Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.