Ахлах төлөвлөгч /1/

Нээлтийн огноо: 2021-09-10
Хаалтын огноо: 2021-09-24 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Гүний уурхайн технологын хэлтэст Оюу толгойн уурхайн талбар болон Улаанбаатар хотын оффист ээлжлэн 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Ахлах төлөвлөгч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь Гүний уурхайн Технологийн багийн ажлын хөтөлбөрт орсон бүх төсөл, багц, хөтөлбөрүүдийн зардлын хяналт, хуваарь, төлөвлөлт, оновчлолыг бүх талаар нь дэмжин ажиллах болно. Ахлах төлөвлөгч нь бүх төслийн төлөвлөгөөг төвлөрсөн төлөвлөлтийн системүүдэд бүрдүүлэн, хөтлөх бөгөөд Төслийн Удирдлагын Алба болон Хөтөлбөрийн / Төслийн Ахлахуудад ажлын хамрах хүрээндээ нийцүүлэн, явцыг үр дүнтэйгээр хянаж, тодорхойлж болохуйц түвшинд нарийн тодорхой хуваарь гаргаж, хөтлөхөд нь болон худалдан авах үйл ажиллагааг удирдан зохицуулахад нь дэмжлэг үзүүлнэ.

Ахлах төлөвлөгч нь Төслийн Удирдлагын Албанд төслийн гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлүүдтийг хэрэгжүүлэн, мөрдүүлж ажиллахад нь дэмжлэг үзүүлнэ, мөн Гүний уурхайн Технологи багийн удирдлагад тайлагнах, төлөв байдлын мэдээллийг шинэчилж, нэгтгэхэд бүх төрлийн туслалцаа үзүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Үйл явдлын өрнөлийн боломжит хувилбаруудыг гаргаж, сонголтуудыг харьцуулан дүн шинжилгээ хийх, төслийн ахлах болон оролцогч талууд ойлгох хэлбэрээр танилцуулах байдлаар төслийн ахлахуудын шийдвэр гаргах процесст дэмжлэг үзүүлэх.
  • Төслийн болон Хөтөлбөрийн ахлахуудтай харилцан, хамтран ажиллаж мэдээллийн үнэн зөв байдлыг сайтар нягтлах.
  • Төсөл хэрэгжүүлэхэд тус дэм болох систем, програм, хэрэгслүүдийн ашиглалтыг оновчтой болгох, үр ашгийг сайжруулах ("нэг өгөгдлийг нэг цэгээс" буюу мэдээллийн давтагдашгүй байдлыг хангах зорилт тавьж ажиллах) үүднээс Төслийн болон Хөтөлбөрийн ахлахуудад тухайн салбар, чиглэлдээ ашиглах төслийн програм, хэрэгслүүдийн сургалт явуулах.
  • Төслийн эрсдлүүд болон боломжуудыг тодорхойлон, хянаж, Төслийн болон Хөтөлбөрийн ахлахуудад тайлагнан мэдээлэх.
  • •Туслан гүйцэтгэгчид, гэрээт компаниудын төсөв, зардал, хуваарийг хянан, зохицуулж шаардлагатай бол мастер хуваарьт нэгтгэх.
  • •Төслийн төлөвлөлтийн нэгжийн сан, өгөгдлийн сан, процесс, код, систем, програм хэрэгслүүдийг тасралтгүй хөгжүүлэх зарчим баримтлан ажиллаж, үүнд хувь нэмэрээ оруулах. Төлөвлөх болон хуваарь гаргах зарчимууд шилдэг туршлагын ахисан түвшний ойлголт, мэдлэгтэйгээ батлан харуулах, хэрэгжүүлэх.
  • Төлөвлөгөөнд тусгагдсан хөдөлмөрийн болон хөдөлмөрийн бус зардал, нөөц бололцоонд нийцүүлэн төсөл үүсгэх.
  • Төсвийн төсөөлөл, бодит зардал, ажлын даалгавар, нөөц бололцоо, үргэлжлэх хугацаа, эрсдэл, асуудлууд гэх зэрэг дээр үндэслэн төслийг шинэчлэх.
  • Явцын задаргаа, төсөвтэй уялдуулан явцыг тодорхойлох биелэлтийн тайлан, материал гаргах.
  • Шаардлагатай үед дотоод удирдлага, нөөцийн менежерүүд, үйлчлүүлэгчдэд тайлан гаргаж өгөх. Үүнд: Гол замын (Critical Path), Нөөцийн ачааллын (Resource loading), Зөрүүний (Variance), Зардлын хяналтын (Cost Control), Худалдан авалтын (Procurement) зэрэг тайлангууд.
  • Харьцуулалтын суурь хуваариудыг компаний стандартын дагуу гаргаж, хөтлөх. Үүнд дараахыг заавал оруулна: Төсөл эхлүүлэх баримт бичигт орох төслийн хуваарь эхний байдлаар, дотоод баталгаажуулалт /гарын үсгээр/, хэрэглэгчийн (систем буюу үйлчилгээг эзэмшигч) баталгаажуулалт /гарын үсгээр/, ажлын хамрах хүрээнд гарах өөрчлөлтүүд, цаашид сар тутам.
  • Гүний уурхайн Олборлолтын багийн бүтээмж, үр ашгийг оновчлох болон өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах процесуудыг сайжруулах зорилготойгоор төслүүдэд оролцох

Тавигдах шаардлага

  • Инженерчлэл, төслийн удирдлага, эсвэл бусад холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • MS Excel, Project болон Oracle Primavera P6 дээр ажиллах ахисан түвшиний ур чадвартай
  • PMI PMP, AGILE, PRINCE2 зэргийн ахисан түвшиний мэдлэг чадвар, сертификаттай
  • ITIL эсвэл бусад мэдээллийн технологийн үйлчилгээний менежментийн сертификаттай бол давуу тал болно.
  • MS Word, Excel болон өгөгдлийн баазын програм хангамж дээр ажиллах ахисан түвшиний ур чадвартай
  • Засвар үйлчилгээний төлөвлөлт - SAP / RTBS Хөдөлгөөнт болон суурин тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлыг төлөвлөлтийн хуваарьт нэгтгэх
  • Primavera P6 төлөвлөлтийн програм дээр ажиллах туршлага. Үүнд: бүлэгт зориулсан хэрэглэгчийн болон хандалтын удирдлага
  • Худалдан авалт буюу хангамжийн үйл ажиллагааны практик туршлагатай- SAP / RTBS систем дээр ажиллах чадвартай бол давуу тал болно
  • Өгсөн үүрэг даалгаврыг төлөвлөж, товлосон хугацаанд гүйцэтгэх чадвартай
  • Ажлын даалгаваруудын эрэмбэ дахин давтан өөрчлөгдөхөд тохируулан уян хатан ажиллах чадвартай
  • Бие даан болон багаар хамтран ажиллах чадвартай
  • Англи болон Монгол хэлний яриа болон бичгийн өндөр ур чадвартай
  • Хурдтай өөрчлөгдөх ажлын орчинд ажиллах чадвартай
  • Асуудал шийдвэрлэх чадвар, логик сэтгэлгээ сайтай

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
o Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.