Ахлах сэлбэг зохицуулагч

Нээлтийн огноо: 2023-01-30
Хаалтын огноо: 2023-02-13 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК –- Үйл ажиллагаа – Уурхайн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Ахлах сэлбэг зохицуулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засвар үйлчилгээний үйл ажиллагаанд дэмжлэг үйлчилгээг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.Энэхүү албан тушаалын үндсэн зорилго нь ил уурхайн тоног төхөөрөмжүүдийн төлөвлөгөөт болон гэнэтийн зогсолтын сэлбэгүүдийн бэлэн байдлын оновчтой байдал тогтвортой удирдлагын системээр хангах, хянах арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх буюу сайжруулах, түншлэгч байгууллагын ажлын тогтвортой үзүүлэлтийг дэмжих, мөн үйл ажиллагааны болон засварын зардлыг буруулах санаачлагуудад хувь нэмрээ оруулж шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Ажлын байрандаа аюулгүй ажиллагааг хэвшил болгон, өөрийнхөө болон багийнхаа аюулгүй ажиллагааг ханган, үлгэр жишээ үзүүлэн ажиллах
  • Оюутолгойн аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчины бодлого болон стандартуудад нийцүүлэн ажиллах хандлага, ач холбогдлыг идэвхтэйгээр үзүүлэх, сайжруулах
  • Сардаа хамгийн багадаа нэг удаа аюулгүй ажиллагааны харилцан яриаг хийх, Бизнес Шийдэл системд бүртгүүлэх, харилцан ярианы үр дүнгийн гүйцэтгэлийг удирдах, хянах
  • Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажлын сэлбэгүүдийн бэлэн байдлыг хангах, хүргэлт, нийлүүлэлт дээр дэмжлэг үзүүлэх, сэлбэгийн нярав нарын үйл ажиллагааг хариуцан ажиллах
  • Их засварын бараа материал, сэлбэгүүдийг хугацаанд нь ирүүлэх шаардлагатай арга хэмжээг авах, хугацаанд ирж амжихгүй сэлбэгийг их засварын төлөвлөгч болон ахлах нарт мэдэгдэх,
  • Их засвар болгон дээр эхнээс нь бүртгэл хөтөлж тогтмол хугацаанд шинэчлэгдсэн мэдээлэл авч хяналт тавих, сэлбэг зохицуулагч нарыг удирдан зохион байгуулах
  • Их засварын сэлбэгийг урьдчилан бэлдүүлж хүлээн авч их засварын багт хүлээлгэн өгөх процесс хянах
  • Их засварын дараа үлдсэн сэлбэгийг бүртгэлжүүлэх, агуулахруу буцаалтыг систем дээр хийж биечлэн агуулахын ажилтанд хүлээлгэж өгөх үйл явцыг хянах, баталгаажуулах
  • Өргөтгөлийн дотор гадрыг эмх цэгцтэй байдлыг ханган ажиллах
  • Систем дээр үүссэн байгаа ажлуудын сэлбэг бүрдэлт дээр хяналт тавих, PO-гүй PR-ууд дээр зохих багуудад нь мэдэгдэж арга хэмжээ авахуулах
  • Худалдан авах нөөцийг гээд бусад баг хамт олонтой байнгын харилцаа холбоо сайтай ажиллах
  • Яаралтай газрын болон агаарын тээвэрлэлт шаардлагатай үед зохицуулах
  • Төлөвлөгөөт 7 хоногийн нийлүүлэгчээс ирэх сэлбэгүүдийн тээвэрлэлт, хүргэлт дээр хяналт тавих, төлөлвлөгөөт хугацаанаас өмнө авчрах дээр зохицуулалт хийж баталгаажуулах
  • Түншлэгч байгууллагын сэлбэгийн зохицуулалт, хадгалалтын үйл явцыг хариуцаж, зөвлөж, үйл ажиллагааны үзүүлэлтийг тайлагнах

Тавигдах шаардлага

  • Инженерийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Энэхүү албан тушаалтандзайлшгүй байх шаардлагатай чадварууд нь дараах болно:
  • MS Office-н программууд дээр ажиллаж байсан, мэдээлэл өгөгдлийн шинжилгээ хийж байсан туршлагатай
  • Уул уурхайн техникийн ойлголт болон мэдлэгтэй байх
  • Техник, механик инженерийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн ажиллаж байсан бол давуу тал болно
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшиний чадвартай байх
  • Байгууллагын аль ч түвшинд хүмүүстэй харилцах өндөр чадвартай байх
  • SAP систем дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Жижиг зүйлийг орхигдуулалгүй анхаардаг байх/Нягт нямбай байх
  • Ил Уурхайн засварын практикуудын тухай гүнзгий ойлголттой байх
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Боловсролын шаардлага хангах болон сэлбэг, түүний зохицуулалтын талаарх мэдлэг, ур чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.