Ахлах программ хангамжийн инженер

Нээлтийн огноо: 2022-07-08
Хаалтын огноо: 2022-08-03 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-өөс илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн төсөл - Гүний уурхайн Технологи -ийн хэлтэст Улаанбаатар хотод 5/2 хувиартайгаар ажиллах нэг ( 1) Ахлах Программ Хангамжын Инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Гүний уурхайн Технологийн багийн бизнесийн шийдвэр гаргахад туслах зорилготой өгөгдлийн шинжилгээ болон машин сургалт дээр суурилсан програм хангамж болон системийн загвар гаргах, хөгжүүлэх, нэвтрүүлэх, найдвартай ажиллагааг хангах.

Үүрэг даалгавар

  • Хэрэглэгч болон төслийн удирдлагаас ирсэн програм хангамжийн шаардлагыг хянах, өөрчлөх, сайжруулах шаардлагатай хэсгүүд дээр зөвлөх, санал болгох.
  • Төслийн шаардлагын дагуу програм хангажын загвар гаргах, хөгжүүлэх, тест хийх, дебаг хийх, тохируулах болон шаардлагатай бичиг баримтыг хөтлөх.
  • Гүний Уурхайн Технологийн багийн бусад гишүүдтэй хамтран ажиллах.
  • Мэдээллэл Технологийн журам, стандарт, процесстыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх.
  • Програм хангамж болон системийг заасан заасан журам, процессын дагуу хянах, найдвартай ажиллагааг хангах.
  • Програм хангамжийн шинэчлэлийг төлөвлөх, хэрэгжүүлэх.
  • Бүсийн болон олон улсын журам, стандартыг дагаж мөрдөх.
  • Харилцагч байгууллага болон туслалцаа дэмжлэг үзүүлэх багуудтай холбоотой ажиллах.

Тавигдах шаардлага

  • Компьтерын ухаан, Програм хангамжийн инженерчлэл эсвэл хамааралтай чиглэлээр баклавр болон түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй байвал давуу тал болно. Гэхдээ энэ чиглэлээр тасралтгүй ажилласан, сайн ур чадвартай, туршлагатай бол заавал мэргэжлийн зэрэг шаардахгүй байж болно.
  • 3 болон түүнээс дээш жил програм хангамжийн инженер эсвэл хамааралтай чиглэлээр ажиллаж байсан.
  • Обьект хандалтат програмчлалын хэл дээр ажиллаж байсан туршлагайт. Python, C#, C++, Java гэх мэт.
  • Python хэлний мэдлэгэтэй, pandas сантай ажиллах чадвартай.
  • MSSQL, PostgreSQL зэрэг өгөгдлийн сан удирдах системтэй ажиллах чадвартай.
  • Өгөгдлийн бүтэц, Алгоритм, Обьект Хандалтат загваруудын талаар сайн ойлголттой.
  • Контайнер технологитой ажиллах чадвартай. (Докер гэх мэт)
  • Agile төслийн удирдлагын дагуу програм хангамж хөгжүүлж байсан туршлагатай.
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны чадвар мэргэжлийн түвшинд байх,
  • Шаардлагатай тохиолдолд уурхай дээр ажиллах боломжтой байх
  • Технологитой ажиллах болон код бичих сонирхолтой.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.