Ахлах Мэргэжилтэн - Хаягдлын сангийн төлөвлөлт болон барилгажилт

Нээлтийн огноо: 2023-10-24
Хаалтын огноо: 2023-11-10 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн – Хаягдлын далан болон Гидрогеологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбар болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Ахлах Мэргэжилтэн - Хаягдлын сангийн төлөвлөлт болон барилгажилт ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хамтран ажиллаж байгаа багууддаа хаягдлын сан болон усан сангуудын аюулгүй удирдлагын тогтолцоог хангахад зориулж, хяналт болон төлөвлөлтийн үйлчилгээ үзүүлж , байгууллагын дүрэм журам, зааварчилгааг даган багынхаа зорилтод нийцэж ажиллана.

Зураг төслийн инженерийн багтай мэдлэг, мэдээлэл болон төлөвлөгөөгөө хуваалцан нягт хамтран ажиллана.

D5 Стандартын талаар бүрэн ойлголттой байна. Хаягдлын сангийн үйл ажиллагааг зураг төслийн дагуу уялдуулан эрсдэлийг бууруулахад анхаарал хандуулж ажиллана.

Усан сангуудын болон Хаягдлын сангуудын жилийн геотехникийн үзлэгүүдэд оролцож шаардлагатай авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллана.

Үүрэг даалгавар

  • Барилгын ажлын төлөвлөгөөг өдөр тутам удирдан зохион байгуулах.
  • Барилгын ажлын чанарын баталгаажуулалт болон чанарын хяналтыг өдөр тутам удирдан зохион байгуулах.
  • Барилга, газар шорооны ажилтай холбоотой ослын менежмент.
  • Сар болон долоо хоногын барилгын ажлын төлөвлөлт хийх процессыг хариуцан ажиллах.
  • Зардлын хэтрэлт, дизайны үл нийцэл зэрэг эрсдэлүүдийг тайлагнах тогтмол шинэчилсэн мэдээллээр хангах ХХС-ийн бүтээн байгуулалтын сар, долоо хоног бүр тохируулаг хийх процессыг хариуцан ажиллах.
  • Урьдчилсан мэдээ, боловсруулалт, батлуулах, тоо хэмжээний хязгаарлалт, тооцоолол хийх зэрэг мастер хуваарийн дагуу жилийн барилгын ажлын төлөвлөлт хийх процессыг хариуцан ажиллах.
  • ХХС-н техникийн багийн зааварчилгааны дагуу багаж, сэлбэг, хэрэгслүүдийг захиалах.
  • Tableau болон PowerBi дээр үйл ажиллагаа, барилгын ажлын тайлан, диаграммуудыг боловсруулж, хөтлөх үүрэгтэй.
  • Дизайн инженер болон барилгын багийн ахлагчтай хамтран дизайны хэрэгжилт, IOR-с гарсан болон ITRP-ийн үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээнүүдийг хариуцан ажиллах.
  • IOR-н айлчлал, аялал болон гарсан арга хэмжээнүүдийн хяналтыг хариуцан ажиллах.
  • ERP шинэчлэлтүүд болон холбогдох арга хэмжээг боловсруулах, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
  • Баяжуулах үйлдвэр болон ил уурхайн хаягдлын сангийн багуудтай нэгдэж, хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх.
  • Жилийн хаягдал асгах төлөвлөгөөг барилгын ажлын жилийн төлөвлөгөөтэй уялдуулах (жилийн өсгөлтийн дизайны инженерийн зурагтай холбоотой).
  • Инженерийн зураг болон жилийн EoR-н дизайныг хянаж, Minesight дахь практик тест дээр үндэслэн тайлбар, санал хүсэлт хүргүүлэх.
  • Өдөр бүр ажил эхлэхийн өмнө өдөр тутмын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл, аюулгүй байдал, хүн хүчний хүрэлцээ, тогтмол хээрийн үзлэг болон уулзалтууд, тодорхойлсон KPI зэргээр чанарын баталгаажуулалт болон чанарын хяналтын багуудыг удирдан ажиллах.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг Уул уурхайн инженер, Барилгын инженер, Геотехникийн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр эзэмшсэн байх
  • 5-10 жилийн турш холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Геотехник болон хөрсний механикийн ахисан түвшиний мэдлэгтэй байх
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.