Ахлах көүч

Нээлтийн огноо: 2023-03-01
Хаалтын огноо: 2023-03-13 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Оюу Толгой компани ил болон гүний уурхай хосолсон бизнес рүү шилжиж буй энэ үед бид удирдах ажилтнуудынхаа манлайллын ур чадварыг хөгжүүлэх нь нэн чухал болоод байна. Тиймээс Оюу Толгойн үйл ажиллагаанд көүчингийн тусгай бүтэц бий болгож ирэх хоёр жилд Манлайллын Ур чадварыг Хөгжүүлэх Хөтөлбөрийг дэмжин ажиллахаар болж байна.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Оюу толгойн Бизнес шинэчлэлт, сайжруулалтын хэлтэст -Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав (3)Ахлах көүч ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай.

Энэхүү ажлын байр нь тодорхой сургалт болон дасгалжуулалтаар үйл ажиллагааны удирдах ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх зорилготой.

Үүрэг даалгавар

Мастер көүчээс удирдамж, даалгавар авч ажиллах Ахлах көүчийн үүрэг даалгаварт:

  • Үйл ажиллагааны Ерөнхий Менежерт шууд бусаар тайлагнана:
    • Тухайн талбарын Менежерүүдийг көүчинг болон талбай дээр манлайлж (LiF) байх үед ажиглан, дасгалжуулж, тэд багийнхаа хамгийн сайн дасгалжуулагч болоход нь туслах
    • Менежерүүдийг эзгүйд нь орлож, Ахлах мэргэжилтнүүдийг ажиглан, дасгалжуулах
  • Дасгалжуулагчдын багийг ахлаж, талбарын Ахлах мэргэжилтнүүдийг дасгалжуулахад нь дэмжлэг үзүүлэх
    • Дасгалжуулагчдыг сурган, бэлтгэж, мэргэшүүлэх, зөв арга хэрэгслээр хангах
    • Дасгалжуулагчидкөүчингийн үндсэн материал, загвар (GROW)-т нийцүүлэн ажиллаж байгаа эсэхийг шалгах
    • Үйл ажиллагааны Менежерүүдэд холбогдох сургалтыг орох

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, диплом авч эзэмшсэн байх.
  • Санхүү, Бизнес, Инженерчлэл эсвэл үүнтэй дүйцэхүйц
  • Сайжруулалтын көүчинг, сургалтын чиглэлээр 5-аас дээш жил ажилласан туршлагатай, удирдлагын манлайллын хөгжлийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны өндөр ур чадвартай байх
  • Microsoft office (Word, Excel), PowerPoint программуудыг ашиглах, баримт бичиг боловсруулахтус тус чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.