Ахлагч геотехникийн инженер

Нээлтийн огноо: 2024-03-27
Хаалтын огноо: 2024-04-10 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн – Техникийн болон Нэгдсэн төлөвлөлт - Уурхайн техник үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Ахлагч геотехникийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь геотехникийн систем, мэдээллийн санг хөгжүүлэх, шинэчлэхэд оршино. Геотехникийн ахлах мэргэжилтний тавьсан зорилтот үр дүнд хүрэхийн тулд геотехникийн өгөгдөл цуглуулах, дүн шинжилгээ хийх үүрэгтэй. Системийн жигд ажиллагааг ханган, мэдээллийг байнга тасралтгүй цуглуулан, төрөл бүрийн системийн ханган нийлүүлэгч нартай харилцаа холбоотой ажиллана.Энэ ажил үүргийг бүрэн гүйцэтгэх нь Оюу толгойн богино хугацааны амжилтад нөлөөлөх бөгөөд ажлыг аюулгүй, мэргэжлийн түвшинд, цаг хугацаанд нь бүрэн дуусгах нь чухал юм.

Үүрэг даалгавар

Ахлагч Геотехникийн инженерийн гол үүрэг бол уурхайн ашиглалт олборлолттой холбоотой Геотехникийн үндсэн төслүүд болон дизайн боловсруулахад туслах явдал бөгөөд үүнд:

  • ECI, FWA, телеметр өгөгдлийн систем, визуал тайлангийн систем (PowerBI, PowerApps, Tableau болон Foundry) зэрэг геотехникийн системийг хөгжүүлэх, засвар үйлчилгээ хийх,
  • Геотехникийн өрөмдлөг, кернийн бичиглэл, структур/мөргөцгийн зураглал, гидрогеологи, хүдрийн биетийн мэдлэг гэх мэт мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх,
  • Цооногийн хэв гажилтын хяналтын төлөвлөлт, зураг төсөл,
  • Багаж төхөөрөмжийн сонголт, худалдан авалт,
  • Өгөгдөл цуглуулах, телеметрийн системийг хөгжүүлэх, тохируулах,
  • МТ (Мэдээллийн Технологи)-ийн ажилтнуудтай харилцах, хамтран ажиллах,
  • Талбай сонгох, дээжлэлт хийх зэргээр шинжилгээ хийх чулуулгийн дээж цуглуулах ажлыг зохицуулах;
  • Шаардлагатай бол налуу/овоолгын менежментийн төлөвлөгөөг хянаж, шинэчлэхэд хувь нэмэр оруулах,
  • Уурхайн дизайн болон олборлолтын үеийн хэрэгжилт нь геотехникийн дизайн параметрт нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах,
  • Бүх төрлийн өгөгдөл мэдээллийг цуглуулах, шинэчилэхтэй холбоотой Чанарын Баталгаажуулалт болон Чанарын Хяналт (ЧБ/ЧХ)-ын талаас туслалцаа үзүүлж ажиллах,
  • Мэдээллийн тайлалт хийх, нэгтгэх, тайлагнах,
  • Туршлагадаа тулгуурлах, олон талын суралцах боломжийг ашиглах, Геотехникийн ахлах мэргэжилтний заавар, зөвлөгөөг хүлээн авах замаар шилдэг туршлагыг тодорхойлох
  • Одоогийн болон ирээдүйн эрсдэлийг урьдчилан таамаглах, стандартын хэрэгжилтийг хангах зорилтуудыг тодорхойлох, хяналт тавих замаар ЭМААБООН-тэй холбоотой үйл ажиллагаанд оролцох.
  • Оюутолгойн ил уурхайн Ахлагч Геотехникийн инженерийн хувьд үйл ажиллагаатай холбоотой бусад үүрэг хариуцлагыг шаардах бөгөөд үүнд хамтын ажиллагаа, стратегийн үр ашиг, түүнтэй хамааралтай төслүүд болон системийн үйл ажиллагаа орох юм. Тухайлбал:
    • Шаардлагатай үед геотехникийн инженерүүд, ахлах геотехникийн инженерүүд, техникийн ажилтнуудад геотехникийн хөтөлбөртэй холбоотй бүхий л талаар нь дэмжиж туслах.
    • Шилдэг туршлагыг үр дүнтэй ашиглах, түгээн дэлгэрүүлэхийн тулд уурхайн орчин дахь өөрийн баг болон бусад хамтран ажиллагсадтай нийцтэй ажиллах.

Тавигдах шаардлага

  • Геотехникийн инженер, Геологич эсвэл ижил төстэй чиглэлээр бакалавр зэрэгтэй байх.
  • Уул уурхайн салбарт 7-с дээш жилийн ажилласан туршлагатай.
  • Англи болон Монгол хэлний өндөр мэдлэгтэй (аман болон бичгийн) байх
  • MS office програм дээр ажиллах ур чадвартай байх
  • Баг бүрдүүлэх, манлайлах өндөр ур чадвартай байх
  • Олон талт ажил үүргийг нэг дор гүйцэтгэх , ажлыг ач холбогдлоор нь эрэмблэх ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.