Амьтан судлалын ажилтан

Нээлтийн огноо: 2022-06-27
Хаалтын огноо: 2022-07-08 17:30
Хэлтэс: Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, аюулгүй байдал болон орон нутгийн хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – ЭМААБОАБОН - Байгаль орчин, биологийн төрөл зүйл-ийн хэлтэст, Оюу толгойн уурхайн талбарт 10/4 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Амьтан судлалын ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн амьтан судлалын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Биологийн төрөл зүйлийн төлөвлөгөөг амьтны аймаг талаас нь бэлтгэж, үнэлж, дүгнэх үүрэгтэй. Амьтны аймгийн судалгааны менежментийн төлөвлөгөө, хэрэгжилтийг Оюу Толгойн Биологийн төрөл зүйлийн судалгааны ажлыг дэмжин ажиллаж буй зөвлөх/байгууллагуудын төлөвлөгөө, зааварчилгаатай нягт уялдуулж хийнэ. (10%)
  • Амьтны аймагтай холбоотой бүх ажлыг Оюу Толгойн байгаль орчны хэлтсийн өөр үүрэгтэй бүлгүүд, Оюу Толгойн үйл ажиллагаа болон бүтээн байгуулалтын бусад хэлтсүүд, ажиллагаанд оролцогч мэргэжилтнүүд болон түншүүд, засгийн газрын яамд мөн зөвлөх болон сонирхсон ТББ-уудтай хамтран зохицуулж, харилцаж байж хийх үүрэгтэй (20%)
  • Оюу Толгойн байгаль орчны хэлтэс болон гадны дэмжигч түншүүдийн хийсэн амьтны аймгийн хяналт, судалгааны ажлын хэрэгжилт, удирдлага зохион байгуулалт, дэмжлэгийг хариуцна, мөн хамтын оролцоотой амьтны судалгааны багийн ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй (60%).
  • Бүтээн байгуулалт болон байгаль орчны менежментийн ажлыг удирдаж байгаа байгаль орчны хэлтсийн гишүүн ажилтнуудад амьтны аймгийн талаар ойлгомжтой, үндэслэлтэй зөвлөгөө өгөх үүрэгтэй (5%).
  • Багийн стратеги болон төслүүдийг олон нийттэй харилцах хэлтэс, бизнесийн нэгж ба багуудтай уялдуулан ажиллах (5%).

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Шинжлэх ухаан, Инженер, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, Байгаль орчин эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Тухайн програм хангамжийн автомат горимыг ашиглан янз бүрийн баримт бичиг, маягтыг хийж, боловсруулж чаддаг байх,
  • MS оффисийн хэрэглээний програм хангамжуудын нуугдмал үйлдлийн горимуудыг мэддэг ба ашиглаж чаддаг байх (Developer tab, or Animation tab, Add ins гэх мэт).
  • Эрдмийн ба мэргэжлийн утга агуулга бүхий урт хэмжээний, нарийн төвөгтэй мэдээ, мэдээллийг зохих үгийн санг ашиглан, дүрмийн алдаагүй бичих чадвартай байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.