Алсын удирдлагатай тоног төхөөрөмжийн ажилтан

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбар болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Алсын удирдлагатай тоног төхөөрөмжийн ажилтан ажлын байранд шалгаруулж авна.

УТТ-ийн инженер нь УТТ-ийн мэргэжилтэнд ажаа тайлагнах ба, гол зорилго нь тоног төхөөрөмж, байгууламжийн үзлэг оношлогоог ХНТ эсвэл УТТ ашиглан хэрэгжүүлэх, гэнэтийн эвдрэлээс сэргийлэх, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх, чанарын шаардлага, стандартуудыг хэрэгжүүлэх, мөн үйлдвэрлэлийг зорилтот хэмжээнд хүргэх, эдийн засгийн үр ашигтай байлгахад дэмжлэг үзүүлхэд оршино. Мөн нисгэгчдийн сургалт зохион байгуулах, аюулгүй ажиллагаа, журмын хэрэгжилтэд хяналт тавих болон боловсруулахад УТТ Мэргэжилтэнд дэмжлэг үзүүлэн ажиллана.

Үүрэг даалгавар

  • OT ХХК-ийн аюулгүй ажиллагаа, дүрэм журмыг бүгдийг мөрдөн аюулгүй ажиллагааны эерэг соёлыг идэвхийлэн таниулан дэлгэрүүлэх
  • Рио Тинто С7 нисэхийн стандарт, Группын журмыг дагаж мөрдөх чиглэлээр SGS Hart болон OT C7 хороотой хамтран ажиллаж, шаардлагатай зохицуулалт шийдвэрийг дор бүр гаргаж мөрдүүлэх.
  • ХНТ-ийн бүх үйл ажиллагааг аюулгүй, ИНЕГ дүрмийн дагуу гүйцэтгэж байгаад хяналт тавихад УТТ-ийн Мэргэжилтэнд дэмжлэг үзүүлэх
  • ХНТ-ийн үйл ажиллагааны стандарт, журмын нийцтэй байдлыг нягталж, нэмэлт өөрчлөлт оруулахад УТТ-ийн Мэргэжилтэнд дэмжлэг үзүүлэх
  • Тогтмол хуваарьт ажлуудыг төлөвлөх, зохицуулах, гүйцэтгэх зэрэгт хяналт тавьж үр дүнтэй, бүтээмжтэй байдалд анхааран ажиллана.
  • Багийн харъяан дахь ХНТ-ийн засвар үйлчилгээ, алдаа засах ажлыг гүйцэтгэх
  • ХНТ-ийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор ханган нилүүлэгчидтэй хамтран ажиллах, найдвартай сэлбэг хэрэгслийн нийлүүлэгчийг тодруулах.
  • ХНТ-өөр гүйцэтгэсэн үзлэгийн тайланг оновчтой, чанарын өндөр түвшин боловсруулан тайлагнах
  • Шинжилгээ, ослын судалгаан ажиллагаанд ХНТ-өөр зураглал хийж ашиглах, засвар, бусад багуудад дэмжлэг үзүүлэх
  • Шилдэг туршлага, технологийн шинэчлэлийн талаар байнга анхаарал хандуулж, бизнесийн шаардлагад нийцсэн шинэ ХНТ нэвтрүүлэх талаар тогтмол судалж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх
  • Мэдээллийг төвлөрүүлж удирдах (Нислэгийн бүртгэл, SAP, засварын түүх, нислэгийн дэлгэрэнгүй мэдээлэл, Airag сервер).

Тавигдах шаардлага

  • Электроник, Механик, Цахилгааны Инженер эсвэл ойролцоо салбарын Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Бүх төвшний удирдлага, хэлтсүүдтэй хамтран ажиллах чадамжтай бөгөөд олон талт техникийн суурь мэдлэгтэй байх.
  • Тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах өндөр чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.