Ажлын удирдлага, сул зогсолтын зөвлөх

Нээлтийн огноо: 2023-01-25
Хаалтын огноо: 2023-02-08 17:30
Хэлтэс: Хөрөнгө материалын менежмент

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Үйл ажиллагаа – Хөрөнгө, материалын менежметийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Ажлын удирдлага, сул зогсолтын зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь төслийн талбайн бүхий л нэгжүүдийн ажлын менежмент болон зогсолтын менежментийн гүйцэтгэлд байнгын үнэлгээ хийх, засварын болон төлөвлөлтийн багууд тус тусын болон хамтын төлөвлөгөөндөө хүрэхэд нь дэмжлэг болох систем болон процесүүдийг нэвтрүүлэх, сургалтуудыг хүргэх явдал юм. Ажлын Менежмент болон Сул Зогсолтын Менежментийн хүрээнд хэрэгжиж буй төслүүд болон үүрэг даалгавруудыг гүйцэлдүүлэхэд дэмжлэг үзүүлэх буюу тэдгээрийг удирдах үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Ажлын Менежмент ба Сул Зогсолтын Менежментийн стандартуудыг боловсруулах, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах, цаашдын тогтвортой байдлыг хадгалах, төслийн талбайн хэмжээнд даган мөрдүүлэх
  • Рио Тинтогийн Ажлын Менежментийн Процессыг ОТ-н бүх хэлтэс нэгжүүдэд нэвтрүүлж түүний тогтвортой байдлыг хангах
  • Ажлын Менежментийн практикууд төслийн талбай бүхий хэсгүүдэд тогтвортой хэрэгжиж байгаа эсэхийг хянаж, шаардлагатай үед засвар болон төлөвлөлтийн багуудад заавар зөвлөмж өгөх
  • Ажлын Менежмент болон Сул Зогсолтын Менежментийг сайжруулах санаачлагуудтай холбоотойгоор шаардлагатай тайлангуудыг төлөвлөлтийн багуудад гаргаж өгөх
  • Бизнесийн нэгжийн тодорхой нэг багт болон бусад хэсгүүдийн зорилтот бүлгүүдэд чиглэсэн сургалтын багцыг боловсруулж, хүргэх
  • Оюу Толгой Рио Тинтогийн Бизнес Шийдэлийн Стандартуудыг хангаж байгаа эсэхийг хянах, баталгаажуулах, мөн RTБШ-н стандартад нийцүүлэхийн тулд шаардлагатай өөрчлөлтүүдийг удирдах
  • Засвар үйлчилгээ болон ажлын арга барилуудад аудит хийх, засварын болон төлөвлөлтийн багуудын ажлын арга барилыг үнэлэх, зохих сайжруулалтын ажлуудыг дасгалжуулах буюу шаардлагтай процессыг нэвтрүүлэх замаарыг хэрэгжүүлэх
  • Ажлын Менежмент болон Сул Зогсолтын Менежментийн гүйцэтгэл ба үр дүндтэй байдлыг үнэлэх төрөл бүрийн тайлангууд болон хэмжүүрүүдийг үүсгэх буюу үүсгэхэд туслах
  • Өгөгдлийн Мэдээллийн Сан, Ажлын Менежмент болон Сул Зогсолтын Менежменттэй холбоотой стандартууд, сургалтын материалууд болон бусад бичиг баримтуудад хийгдсэн аливаа өөрчлөлтүүдийг RTБШ-н дэмжлэг үзүүлэх баг болон Баримт Бичгийн Хяналтын багуудын хамтаар шинэчлэх
  • Аливаа нэгж хэсгүүдийн Тэг Суурьт Төсөв гаргах ажилд Хөрөнгө Материалын Удирдлагын Хэлтсийн зүгээс дэмжлэг үзүүлэх гол ажилтан байх
  • Удирдлагуудаас өгсөн нэмэлт үүрэг даалгаварыг биелүүлэх буюу гүйцэлдүүлэхэд туслалцаа үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэлээр сурч төгссөн байх
  • Бизнесийн сайжруулалт, менежментийн зөвлөгөө, системийн бүтэц/дизайн, эсвэл үйл ажиллагааны болон засварын төлөвлөгөөний чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх
  • Учир Шалтгааны Дүн Шинжилгээ, Догодлыг Арилгах болон 6 Сигмагийн аргуудын талаар бүрэн ойлголттой байх, тэдгээрийг хэрэглэх чадвартай байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх (аман болон бичгийн)
  • Багаар хамтран ажиллаж шинэ төсөл,хөтөлбөрүүдийг удирдан зохион байгуулж хэрэгжүүлэх чадвартай байх
  • Дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх ур чадвартай
  • Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
  • Өөрийн санааг бусдад тодорхой ойлгомжтой илтгэх ур чадвартай байх
  • MS Office-ийн програмуудын ахисан төвшний мэдлэгтэй, Power BI програмд дээр ажиллах чадвартай
  • SAP системийн MPA-р мэргэшсэн
  • Төсөв гаргах болон төсвийн янз бүрийн аргуудыг хэрэглэх туршлагатай бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.