Ажлын байран дах механикийн сургагч

Нээлтийн огноо: 2024-04-15
Хаалтын огноо: 2024-04-29 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу Толгой" ХХК - Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Ажлын байран дах суурин тоног төхөөрөмжийн механикийн сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөгөөг биелүүлэхийн тулд механик засварын сургалтыг компанийн бодлого журмын дагуу амжилттай зохион байгуулж хэрэгжүүлэхэд оршино. Механикийн ажлын байрны сургагч багшийн үндсэн үүрэг нь Дадлагажигч ажилтаны сургалт болонОюу Толгой ХХК-ийн Суурин тоног төхөөрөмжийн механик засварчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, удирдах юм. Энэ хүрээнд суурин тоног төхөөрөмжийн засварчдын чадамжид суурилсан албан ёсны хөтөлбөрийг олон улсын мэргэжил сургалтын стандарт хөтөлбөрийн III түвшний гэрчилгээ олгох ажилтай уялдуулахад голлон төвлөрч ажиллана.

Үүрэг даалгавар

  • Суурин тоног төхөөрөмжийн засварчид болон дадлагажигч ажилтнуудад зориулсан сургалтыг олон улсын стандартын дагуу боловсруулж заах
  • Сургалтын төлөвлөгөө гаргах, ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамгийн сайн тохирох сургалтын аргыг тодорхойлж ажиллана.
  • Орчин үеийн дэвшилтэт шинэ техник технологийн хүрээнд сургалтын хөтөлбөр, агуулгыг сайжруулж шинэчлэхэд оролцоно.
  • Дадлагажигч ажилтнуудынажлын байрны сургалт, дадлага, үнэлгээний явцад шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлнэ.
  • Үйл ажиллагааны засварын хэлтэс нэгжүүдэд хэрэгцээтэй байгаа ур чадваруудыг тодорхойлж, танхимын болон ажлын байрны сургалтаар нөхөж олгоно.
  • Суралцагчдын ахиц дэвшил, хөтөлбөрийн үр дүнгийн талаар ажиглалт хийж, мэдээлнэ.
  • Дадлагын газрын суурин тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрэн бүтэн, аюулгүй ашиглахад бэлэн байлгана.
  • Ажлын байрны эмх цэгцийг байнга хариуцаж хангуулна.
  • Сургалтын хэлтсийн төслүүд болон бусад хэлтсийн хүсэлтүүдэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

Тавигдах шаардлага

  • Механик инженерийн дээд боловсрол эсвэл түүнтэй адилтгах диплом, сертификатыг академик сургалтын байгууллага, мэргэжлийн сургалтын төвөөс авсан байх.
  • Ажлын байр, сургалт, үнэлгээний чиглэлийн диплом эсвэл IV түвшний гэрчилгээтэй, эсвэл түүнтэй ижил төрлийн сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх.
  • Үйлдвэрийн механик болон бусад холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Уул уурхайн систем, процессын зохих мэдлэгтэй, шинэ технологид түргэн суралцаж, дасан зохицох чадвартай байх.
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр маш сайн ажиллах чадвартай байх.
  • Англи хэлний яриа, бичгийн дундаас дээш мэдлэг чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу Толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх, эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.