Ажлын байран дахь цахилгаан, нарийн хэмжүүрийн сургагч

Нээлтийн огноо: 2024-05-16
Хаалтын огноо: 2024-05-30 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт-Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Ажлын байран дахь цахилгаан, нарийн хэмжүүрийн сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгаан, нарийн хэмжүүр автоматжуулалтын сургалтыг компанийн бодлого журмын дагуу хийж хэрэгжүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Электротехнологийн мэргэжилтэй ажилчдад голлон зориулсан сургалтыг олон улсын стандарт шаардлагын дагуу боловсруулж заана.
  • Хичээлийн төлөвлөгөөг гаргаж, ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтад тохиромжтой аргыг хэрэгжүүлнэ.
  • Орчин үеийн техник технологийн шинэчлэлтэй холбоотой агуулгын сайжруулж, хөтөлбөрийн хяналт шинэчлэлтийн зөвлөмж боловсруулна.
  • Танхимын болон ажлын байранд дадлагажуулах сургалт зохион байгуулж, мэдлэг, ур чадварын үнэлгээгхийнэ.
  • Суралцагчдын ахиц дэвшил, хөтөлбөрийн үр дүнгийн талаар ажиглалт хийж, мэдээлнэ.
  • Дадлагажигчдынсургалт, дадлага, үнэлгээний явцад шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлнэ.
  • Шаардлагатай бол дадлагажигчдыг дагалдуулж сургана.
  • ОТ-н хөгжил хөдөлгөөнтэй орчин дахь бизнесийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөхийн хэрээр сургалтын зорилго, зорилтыг нийцүүлэх ажилд дэмжиж хамтарна.
  • Сургалт үнэлгээний баримтжуулалтыг сургалтын итгэмжлэгдсэн байгууллагын (RTO) шаардлагын дагуу бүрдүүлж илгээх ба мөн холбогдох мэдээллийг ОТ сургалтын нэгдсэн системд (LMS) оруулна.
  • Дадлагын цехийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ямагт бүрэн бүтэн, аюулгүй ашиглахад бэлэн байлгана.
  • Сургалт, үнэлгээний чиглэлээр үйл ажиллагааны сургалтын хэсгүүд/төлөвлөлт, засварын багуудтай нягт хамтран ажиллана.
  • Сургалтын хэлтсийн болон бусад үйл ажиллагааны хэлтсүүдтэй мэргэжлийн хүрээнд хамтран ажиллана

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвд хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Сургалт болон боловсролын гэрчилгээ IV ТАЕ40110 эсвэл түүнтэй адилтгах ТАЕ50110 дипломтой бол давуу тал болно.
  • Цахилгаан болон нарийн хэмжүүрийн автоматжуулалтын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ур чадварын мэргэшсэн дипломтой байх.
  • Холбогдох мэргэжлийн ур чадварыг бүрэн дүүрэн эзэмшсний дараа, үйлдвэрийн засвар үйлчилгээний орчинд 5 жил ажилласан туршлагатай байх.
  • Уул уурхайн цахилгаан тоног төхөөрxөмжүүд дээр ажиллаж байсан туршлагатай байх.
  • Үйлдвэрийн удирдлагын систем DCS (Дельта V) мөн PLC (ABB / GE / Aлен Брадлел дээр ажилладаг байх.
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх.
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.