Ажлын байран дахь хоёрдогч бутлуурын сургагч
“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК –Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Ажлын байран дахь хоёрдогч бутлуурын сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд чанартай сургалтыг явуулах, сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургалтын үр дүнг үнэлэх, сургалтын материалд зохих өөрчлөлтийг оруулах, сургалтын материалыг компанийн бодлого, журам, стандартад нийцүүлэн боловсруулахад оршино.
Үүрэг даалгавар
- Бизнесийн зорилгод нийцсэн сургалтыг явуулж, ажилчдад ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай зохих ур чадваруудыг эзэмшүүлэх;
- Шаардлагатай үед мэдээлэл, нөөц бололцоог солилцох үүднээс дотоодын оролцогч талуудтай хамтарч ажиллах
- Мэдлэг олгох, хөгжүүлэх сургалтуудыг санал сэтгэгдэл, зөвлөмжөөр хангах замаар сайжруулах;
- Мэдлэг олгох, хөгжүүлэх сургалтын санаачилгын биелэлтийг дэмжиж ажиллах;
- Шаардлагатай үед хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн сургалтыг боловсруулах, тохирох шийдлүүдийн талаар зөвлөгөө өгөх
- Шаардлагатай үед хуулийн шаардлагын дагуу зайлшгүй болон зайлшгүй бус сургалтыг явуулах, тайлагнах;
- Хүний нөөц болон сургалтын багийн нэг хэсгийн хувьд, Оюу Толгойн удирдлагын баг болон уурхайн ажилтнуудад аюулгүй ажиллагааны биет манлайллыг үзүүлэх;
- Үйл ажиллагааны багт дэмжлэг үзүүлэх багийн хувьд, сургах болон хөгжүүлэх, биечлэн харилцах замаар аюулгүй байдлын соёлыг хөгжүүлэхийн хамт хариуцсан ажлын талбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, ЭМААБО-ы стандартыг бүрэн дүүрэн дагаж мөрдүүлэх;
- Эрсдэлийг тодорхойлох, арга хэмжээ авах, удирдах арга ажиллагааг сурталчлан дэмжихэд багийн гишүүд болон суралцагчдын оролцоог хангах;
- Сургалтын ахлах ажилтантайхамтран бизнесийн үйл ажиллагааны хэрэгцээнд шаардагдах сургалтын хөтөлбөрийгболовсруулах,сайжруулах;
- Стандартын дагуу ажилтныг сургах, зөвлөгөө өгөх, дадлагажуулах
- Ажлын талбарын тусгай сургалтын төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлэх зорилгоор шаардагдах сургалтыг зохион байгуулах, явуулах;
- Сургалтын төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилгоор сургалтын стратегийг танилцуулах, ажлын талбарын тусгай сургалтын зорилтуудын мэдээллийг түгээх;
- Дотоод сургалтын чадавхыг хурдан хугацаанд бүрдүүлэхийн тулд үр дүнтэй сургагч багш бэлтгэх хөтөлбөр хүргэх;
- Шаардлагатай үед бусад сургагч, ажилтнуудад сургалт, хөгжлийн зөвлөгөө өгөх;
- Явагдаж буй сургалтууд нь гүний уурхайн сургалтын хэрэгцээг хангаж буй эсэхэд үнэлгээ хийж, сургалтын зорилтуудыг хангаж, өөрчлөлт хийх шаардлагатай үед зохих арга хэмжээг авах;
Тавигдах шаардлага
- Дээд боловсрол эсвэл түүнтэй адилтгах диплом, сертификатыг (жишээ нь дадлагажигч, мэргэшлийн гэрчилгээ) академи эсвэл мэргэжлийн сургалтын төвөөс авсан байх
- Ажлын байр, сургалт, үнэлгээний чиглэлийн диплом эсвэл IV түвшний гэрчилгээтэй (TAE) эсвэл түүнтэй ижил төрлийн сургалтад хамрагдсан гэрчилгээтэй байх
- Гүний уурхайн болон сургалт. Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн туршлагатай. Уул уурхайн систем, процессын өргөнмэдлэгтэй, шинэ технологи, санаачлалыг хүлээн авч үргэлжлүүлэн суралцах, дасан зохицох чадвартай байх.
- Тухайн ажил үүрэгт нь шаардлагатай мэдлэг, ур чадварыг олж авахын тулд ижил төрлийн уурхайд дадлага хийх хүсэлтэй
- Microsoft excel болон оффисын программууд дээр ахисан түвшний туршлагатай байх
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай бол сайн
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.