Ажлын байран дахь сургагч

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт – Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Ил уурхайн засварын багийн Ажлын байран дахь сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилт, төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн ажлын байран дахь сургалтыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино. Үйл ажиллагааны сургалтын ахлах ажилтанд ажлаа тайлагнах бөгөөд бүх төрлийн хүнд машин механизм (ХММ)-ыг Хөдөлгөх болон тестлэх, аюулгүй ажиллуулах сургалтыг боловсруулах, хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй оролцоно. Ажлын байран дахь сургагч нь шинэ засварчдыг сургах, одоо ажиллаж буй засварчид болон операторуудын ур чадварыг ахисан түвшинд хөгжүүлэх болон үйл ажиллагааны багуудтай хамтран ажиллах шаардлагатай.

Үүрэг даалгавар

  • Сургалтын болон үнэлгээний материал боловсруулах, сургалтын хөтөлбөрийг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажиллана.
  • Сургалтын хуваарь, үйл явцыг төлөвлөн зохион байгуулна.
  • Сургалтыг мэргэжлийн түвшинд хүргэн явуулна.
  • Сургалтын аудит болон үнэлгээнд оролцоно.
  • Ил уурхайн засварын багт шаардагдах сургалтын хэрэгцээ, сургалтын хэрэгжилтийн тайлан мэдээгээр хангана.
  • Ажлын байран дахь сургалтыг үйл ажиллагаа болон сургалтын багуудтай хамтран явуулснаар зардал хэмнэж бүтээмжийг аюул осолгүй нэмэгдүүлж ажиллана.
  • Сургалтын үйл явцад хариуцлагатай, тууштай байж сургалтын агуулгыг бүрэн дүүрэн хүргэнэ.
  • Сургалтын удирдлагын системд ажилчдын сургалтын бүртгэлийг хөтөлнө.
  • Сургалтын тоног төхөөрөмж, нөөцийн аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангана.
  • Үйл ажиллагааны, Техникийн, Засвар үйлчилгээний баг болон Гэрээт байгууллагуудтай эерэг харилцаа холбоотой хамтран ажиллана.
  • Сургалтыг холбогдох хууль, дүрэм журам болон стандартад нийцүүлэхийн тулд гаднын болон дотоодын аюулгүй ажиллагааны хороодууд, хамаарах нэгж, хэлтсүүдтэй хамтран ажиллана.
  • Бүх дүрэм журмыг үйл ажиллагаатай зохицуулан ажиллахын тулд ажлын уялдаа холбоог үр дүнтэй зохион байгуулна.

Тавигдах шаардлага

  • Техникийн болон холбогдох чиглэлээр мэргэжлийн сургууль, коллеж төгссөн, эсвэл ажлын байрны сургалтын хөтөлбөрт хамрагдаж, зохих мэдлэг чадварыг эзэмшсэн байх (мэргэжлийн диплом, үнэмлэх, инженерийн III түвшний гэрчилгээ);
  • Хүнд машин механизмын оператор, механик, бусад холбогдох чиглэлээр мэргэшсэн, ХММ ажиллуулах чадвартай байх;
  • Ажлын байранд сургалт явуулах туршлагатай байх;
  • Сургалт үнэлгээний гэрчилгээ (TAE40110) эсвэл үүнтэй дүйх гэрчилгээтэй бол давуу тал болно;
  • 5-с доошгүй жил уул уурхайд ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх;
  • Компьютерийн хэрэглээний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Багаар ажиллах, харилцааны ур чадвар сайтай байх;
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны зөв хэвшил соёлтой байх.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.