Ажлын байран дахь сургагч

Нээлтийн огноо: 2022-03-22
Хаалтын огноо: 2022-03-30 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт – Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Ил уурхайн засварын багийн Ажлын байран дахь сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн ажлын байран дахь сургалтыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино. Үйл ажиллагааны сургалтын ахлах ажилтанд ажлаа тайлагнах бөгөөд, бүхий л хүнд машин механизм (ХММ)-ын Хөдөлгөх болон тестлэх, аюулгүй ажиллуулах сургалтыг боловсруулах, түүнийг заахад оролцох явдал юм. Ажлын байран дахь сургагч нь шинэ засварчдыг сургах, одоо ажиллаж буй засварчид болон операторуудын ур чадварыг ахисан түвшинд хөгжүүлэх болон үйл ажиллагааны багуудтай хамтран ажиллах шаардлагатай.

Үүрэг даалгавар

  • Сургалтын болон үнэлгээний материал боловсруулах, сургалтын хөтөлбөрийг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажиллана.
  • Сургалтын хуваарь, үйл явцыг зохион байгуулна.
  • Сургалтыг мэргэжлийн түвшинд хүргэн явуулна.
  • Сургалтын аудит болон үнэлгээнд оролцоно.
  • Нэн тэргүүнд шаардлагатай байгаа сургалтуудын хэрэгцээг тодорхойлж хуваарийг гаргана.
  • Ил уурхайн засварын багт шаардагдах сургалтын хэрэгцээ, сургалтын хэрэгжилтийн тайлан мэдээгээр хангана.
  • Ажлын байран дахь сургалтыг үйл ажиллагаа болон сургалтын багуудтай хамтран явуулснаар зардал хэмнэж бүтээмжийг аюул осолгүй нэмэгдүүлж ажиллана.
  • Сургалтын үйл явцад хариуцлагатай, тууштай байж сургалтын агуулгыг бүрэн дүүрэн хүргэнэ.
  • Сургалтын удирдлагын системд ажилчдын сургалтын бүртгэлийг хөтөлнө.
  • Сургалтын тоног төхөөрөмж, нөөцийг аюулгүй бүрэн бүтэн байдлыг хангана.
  • Үйл ажиллагааны, Техникийн, Засвар үйлчилгээний баг болон Гэрээт байгууллагуудтай эерэг харилцаа холбоотой хамтран ажиллана.
  • Сургалтыг холбогдох хууль, дүрэм журам болон стандартад нийцүүлэхийн тулд гаднын болон дотоодын аюулгүй ажиллагааны хороодууд, хамаарах нэгж, хэлтсүүдтэй хамтран ажиллана.
  • Бүх дүрэм журмыг үйл ажиллагаатай зохицуулан ажиллахын тулд ажлын уялдаа холбоог үр дүнтэй зохион байгуулна.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь: ажлын байрны дадлагжих хөтөлбөрүүд) хамрагдсан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх;
  • Хүнд машин механизмын оператор, механик эсвэл холбогдох мэргэшлийн чиглэл
  • 5-с доошгүй жил уул уурхайд ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан бол давуу тал болно;
  • Ажлын байранд сургалт явуулах туршлагатай байх;
  • Хүнд машин механизм ажиллуулах чадвартай байх;
  • Харилцааны ур чадвар сайн байх
  • Сургалт үнэлгээний гэрчилгээ (TAE40110) эсвэл үүнтэй дүйх гэрчилгээтэй бол давуу тал болно.
  • Microsoft хэрэглээний программууд дээр сайн ажилладаг байх;
  • Өмнөговь аймгийн харъяат иргэн бол давуу тал болно;

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.