"Ажилчдын дуу хоолой" цувралын шинэ дугаар “Гүний уурхай төсөл - Үр өгөөжтэй урт хугацааны түншлэл"
Оюу толгой компанийн эрхлэн явуулдаг "Ажилчдын дуу хоолой" цувралын шинэхэн дугаар болох “Гүний уурхай төсөл - Үр өгөөжтэй урт хугацааны түншлэл" дугаар гарлаа.
Оюу толгойн худалдан авалтын зарчим нь дотоодын гэрээлэгч байгуулагууд болон ажилчдыг Төсөлд гар бие оролцоход эрх тэгш бололцоогоор хангахад анхаарч ажилладаг.
Эдгээр хүчин чармайлтууд нь дотоодын гэрээлэгч компаниудыг гэрээний үүргээ биелүүлэхийн хажуугаар өсөж хөгжих боломжтой төслүүдийг бий болгоход чиглэгдэж байгаа юм.
Энэ удаагийн Ажилчдын дуу хоолой цувралаар, Гүний уурхайн төслийн худалдан авалтын үйл ажиллагаанд дотоодын ханган нийлүүлэлтийг хөгжүүлэхэд болон тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгоход чиглэгдсэн зарим амжилтын түүхүүд болон бусад дэлгэрэнгүй мэдээллүүдийг доорх холбоосоор авах боломжтой.
“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)
“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.
"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.