Ажилчдын дотоод мэдээлэл харилцааны ерөнхий зөвлөх

Нээлтийн огноо: 2022-11-18
Хаалтын огноо: 2022-11-30 17:30
Хэлтэс: Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газарт Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Ажилчдын дотоод мэдээлэл харилцааны ерөнхий зөвлөх ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь газрын зорилго, төлөвлөгөөг биелүүлэхийн тулд компанийн дотоод үйл ажиллагаа болон ажилтны харилцааны талаар компанийн бодлого журамд нийцүүлэн өргөн хүрээг хамарсан, нарийн төвөгтэй орчинд зөвлөгөө өгөх, үйл ажиллагааны нэгжид хамаарах асуудлыг удирдан чиглүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газрын стратеги, төлөвлөлтөд хувь нэмэр оруулна.
  • Стратегийн төлөвлөлтийг тэргүүлж, байгууллагын болон ажилтны харилцааны стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэх.
  • Багийн гишүүдээ татан оролцуулах, урамшуулах, харилцахад нь удирдах ажилтнуудад туслах зорилгоор , үнэн зөв агуулга бүхиймэдээлэл тогтмол, үр дүнтэй, тухай бүр боловсруулж, харилцааг хөгжүүлэхэд манлайлж оролцох. .
  • Ажиллах хүч болон ажилчдын харилцаа, цахим харилцаа, байгууллагын арга хэмжээг удирдан зохион байгуулах, уурхайн цогцолборт хийгдэх айлчлалыг ерөнхийд нь хариуцах.
  • Гүйцэтгэх захирал, хийгээдГүйцэтгэх удирдлагын баг болон ажиллах хүч хоорондын харилцааг төлөвлөх, дэмжлэг үзүүлэх.
  • Дотоод болон гадаад оролцогч талуудтай хөгжүүлэх харилцаа, энэ хүрээнд хийгдэх ажил түүний төлөвлөгөөг боловсруулахад Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газарт дэмжлэг үзүүлэх, хувь нэмэр оруулах.
  • Төрөл бүрийн дотоод компанит ажлыг удирдан зохион байгуулж , хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэн гүйцэтгэл чанарын өндөр түвшинд хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих.
  • Контентын урт хугацааны стратеги боловсруулж, онлайн болон оффлайн арга хэрэгслийг ашиглан ОТ Портал, ОТ Сонин болон бусад платформуудад тавигдах контентыг тасралтгүй боловсруулах.
  • Онцгой нөхцөл байдлын үед уян хатан ажиллах боломжтой байх
  • Дотоод болон гадаад оролцогч талуудтай хөгжүүлэх бүх харилцаа, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг удирдах.
  • Байгууллагын цахим буюу дижиталмэдээлэл харилцаа руу хийх шилжилт, ажилтнуудыг онлайнаар татан оролцуулах стратеги, Оюу толгойн албан ёсны фейсбүүк группийг багтаасан ажилтан, ажиллах хүчинд зориулсан контентыг харилцан баяжуулах зорилгоор багийг хөгжүүлэх, шинэ дижитал сувгийн стратеги ашиглалтыг стратегийн удирдамжаар хангах.
  • Ажилтнууд болон ажиллах хүчний ОТ-н эерэг хувь нэмрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх мэдээлэл харилцааны арга хэрэгслийг ашиглан стратегийн компанит ажил явуулах.
  • Асуудлыг шийдвэрлэхийн тулд шаардлагатай үед ахлах ажилтнуудтай хамтран ажиллах, ялангуяа дотоод харилцагч талуудыг оролцуулан ОТ-н онцгой нөхцөл байдлын үеийн мэдээлэл харилцааны хариу арга хэмжээний тогтолцоог хэрэгжүүлэх.
  • Группийн мэдээнд өгөх шинэ түүхийн санаа олохын тулд компанийн хэмжээнд (болон гаднын эх үүсвэртэй) сүлжээ, хэлхээ холбоотой байх.
  • ОТ-н ажилчдын амжилтын түүхийг онцлон тэмдэглэхэд Зэсийн группийн олон нийттэй харилцах болон Рио Тинто группийн олон нийттэй харилцах хэлтсийн хооронд ОТ-н түүхийг өгүүлэх гүүр болох.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, диплом авч эзэмшсэн байх.
  • Мэдээлэл харилцаа, олон улсын харилцаа, боловсрол эсхүл холбогдох мэргэжил эзэмшсэн
  • Цахим орчин дахь ОТ-н бизнесийн орчны талаар өндөр мэдлэгтэй байх; төслийн удирдлага, , манлайллын ур чадвартай байхбаг дотор болон багийн хооронд ажиллах өндөр чадвартай байх; соёлын/бүс нутгийн хил хязгаар, ахлах удирдлагын түвшинд ажиллах чадвартай; харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх;
  • Байгууллагын хэмжээнд дотоод сонирхогч талуудын хэрэгцээг хангах хамтын ажиллагааны зан харилцаа, чадвартай болохоо нотлон харуулсан; ОТ-н үйл ажиллагаа явуулж буй гадаад орчин, бизнест нөлөөлж буй гол хүчин зүйлсийн талаар ойлголттой; Монгол Улсын талаар онцлогтой асуудлаар маш сайн ойлголттой; нарийн төвөгтэй, асуудлыг шийдвэрлэх чадвартай - маш хянуур болгоомжтой, ёс зүйтэй; найрсаг харилцах, зөрчлийг удирдан зохицуулах, зөвшилцөлд хүрэх чадвар зэрэг бусадтай харилцах чадвар сайтай байх; аюулгүй ажиллагаа, ёс зүйн дээд хэм хэмжээг чанд сахих чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.