Администратор

Нээлтийн огноо: 2023-01-24
Хаалтын огноо: 2023-02-07 17:30
Хэлтэс: Гүний уурхайн Тактикийн үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн – Гүнийн Уурхайн Тактикийн Үйл Ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбар Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Администратор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн захиргааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Оффисын засвар үйлчилгээний асуудлыг холбогдох талуудад тавьж, шийдвэрлүүлэх, тогтмол хийгддэг үзлэг шалгалтын ажил эхлэх зөвшөөрөл дээр гарын үсэг зурах буюу хийгдэж байгаа ажлуудыг хянах
  • Оффист хэрэглэгдэж байгаа цахилгаанаар ажилладаг зүйлсийн цахилгааны багаар үзлэг шалгалт хийлгэх
  • Оффист байршуулсан анхны тусламжийн хайрцаг, нүд угаах шингэнийг бүрэн бүтэн,бэлэн байдалд байлгах
  • Галын идэвхитэний үүргийг гүйцэтгэх
  • Багуудын өглөөний хурлыг бүртгэлийн хуудсыг нэгтгэн цуглах цэгийн хайрцагт хийх, галын дохиолол дуугарсан үед гаргаж багуудах тараах ирцийг авах
  • Шинэ ажилтныг хүлээн авч, ажилдаа орох үйл явцад туслалцаа үзүүлэх ( ажилтны үнэмлэх, нэрийн хуудас, ширээн дээр тавих ажилтны нэрийн шошго, оффисын түлхүүрийг,зохион байгуулж ажиллах)
  • Шинэ болон одоо ажиллаж буй ажилтнуудадын ширээ, оффисын өрөө тасалгааны зохицуулалтыг хийх, өөрчлөлтийг нэгдсэн бүртгэлийн файлд бүртгэх
  • ГУ-д өдөр бүр ажилладаг бүх ажилтнуудын локерын хуваарилалтыг хийх, бүртгэлийг хөтлөх, өөрчлөлтийг зохицуулах, тайлан гаргах
  • Локер эзэмшигдэд цоож, угаалгын уут, алчуур зэргийг бэлэн байлгах, нөөцийн бүрдүүлэлт хийх
  • Хатаалга болон локертой холбоотой санал гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэх (угаалганд өгсөн хувцас алга болох, халуун ус тасрах, 00 бөглөрөх, локерны цүү засуулах гэх мэт)
  • Гүний уурхайд ээлж бүр ажилладаг, цахим хаяггүй ажилтнуудад хамааралтай мэдээлэл дамжуулах (Халуун ус тасрах, онгоц гэнэт өөрчлөгдөх гэх мэт)
  • Нийт ГУ ажилчдад зориулсан Босоо ам 1, Чандмань, Босоо ам 2 чиглэлийн автобусны хуваарь гаргах, өөрчлөлт оруулах
  • Аль нэг босоо ам зогссон болон засвартай үеийн нэмэлт автобусны хуваарийг гаргах, аялалын багтай хамтарч ажиллах
  • Гүний болон гадаргын оффисын хангамж, бичиг хэргийн материалыг бэлэн байдалд хадгалах
  • Гадаргын оффис ажилтнуудын амны хаалтыг агуулахаас татан ажилт хийж багуудад захиалгын дагуу тараах
  • Гүний уурхайн хэлтсийн менежерийн хүсэлтээр олныг хамарсан арга хэмжээний үеэр шаардлагатай дэмжлэг үзүүлэх,
  • Бусад удирдах ажилтнаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Бизнесийн захиргаа эсвэл хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл.
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Харилцааны өндөр ур чадвартай байх;
  • Нарийн төвөгтэй асуудал шийдвэрлэх чадвартай байх;
  • Аюулгүй ажиллагаа болон холбогдох тогтоосон дүрэм журмыг тууштай дагаж мөрддөг байх;
  • Ажлын байран дахь аюулыг тодорхойлох, эрсдлийг удирдах чадвартай байх;
  • Excel, PowerPoint зэрэг MS Office програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх;
  • Өгөгдөл болон мэдээллийн дүн шинжилгээ хийх, менежментийн өндөр ур чадвартай байх;
  • Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх;


Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.