Агуулахын багийн ахлагч

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Хөрөнгө материалын менежмент

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Агуулахын багийн ахлагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөгөөг биелүүлэхийн тулд өргөн цар хүрээнд ажилладаг зохион байгуулалтын нэгжийн агуулахын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд орших бөгөөд "Оюу толгой" ХХК-ийн уурхайн цогцолборын агуулахын үйл ажиллагаа, бараа түгээлтэд анхааран, манлайлан ажиллана.

Үүрэг даалгавар

  • Ажлын чиг үүргийн хүрээнд зардлын үр ашигт байдал, агуулах, бараа материалыг аюулгүй удирдан зохицуулах, түүхий эд материал, ажилчид, машин, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, туслах материалыг уурхайгаас үйлдвэр, уурхайн суурин, бусад талбайд тээвэрлэх, бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх
  • Талбайн үйл ажиллагаа (ТҮА) - төлөвлөлт, хангамж, тоног төхөөрөмж, гүйцэтгэгчийг ашиглах, ложистикийн ханган нийлүүлэлтийн чиглэл, ажил болон нөөцийг хуваарилах зэрэг талбайн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхтэй холбоотойгоор ложистик, үйл ажиллагааны мэргэжлийн зөвлөгөө өгөх, төлөвлөх бүхий ажлыг удирдан явуулна.
  • Ажил үүргийн хүрээнд жижиг багуудыг удирдан дараах ажиллагаануудыг явуулна.
  • Өгөгдлийн үнэн зөв байдалд анхаарч ажиллах
  • Бараа материалын бүртгэлийн үнэн зөв байдалд анхаарч ажиллах
  • Бараа материалын баталгаат байдалд анхаарч ажиллах
  • Талбай хооронд болон талбай доторх түгээлт хийх
  • Үйлчилгээний шаардлагыг хангах, давуулах
  • Талбайд тохирсон сайжруулах аргачлалыг ашиглах зэргээр сайжруулалтыг зогсолтгүй хийх
  • Зааврын дагуу бусад ажлуудыг гүйцэтгэнэ.
  • Баг хамт олноо манлайлан ажиллах
  • Удирдлагаас өгсөн бусад шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Ложистик/Хангамж, Санхүү, Эдийн засгийн чиглэлээр суралцаж гэрчилгээ болон дипломын зэрэг эзэмшсэн байх,
  • 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан эсхүл ажлын багагүй туршлага хуримтлуулсан байх.
  • Жолооны үнэмлэх, Сэрээт өргөгчийн үнэмлэхтэй байх
  • Англи хэлний аман болон бичгийн зохих мэдлэгтэй байх;
  • Өмнө нь баг удирдаж ажиллаж байсан туршлагатай байх
  • Агуулахын орчинд ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.