Агуулахын багийн ахлагч
Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-ийн Үйл ажиллагаа– Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Агуулахын багийн ахлагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь агуулахын үйл ажиллагааны дэмжлэг үйлчилгээгээр хангахийн тулд тус нэгжийн захиргааны чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу болон тухайн хэлтсийн зорилго, хэрэгжүүлэх төлөвлөгөөнд хүрхийн тулд хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Оюу Толгой ХХК-ын аюулгүй ажиллагааны бодлого журмыг дагаж мөрдөн, өөрийн болон баг хамт олноороо осол зөрчилгүй ажиллах тал дээр аюулгүй ажиллагааны стандартыг дээд зэргээр баримтлах.
- Аюулгүй ажиллагааны сургалтуудад бүрэн хамрагдаж, манлайлах
- Уурхайн аюулгүй ажиллагааны шаардлагыг үлгэрлэн манлайлах
- Осол зөрчилгүй ажиллах
- Оюу Толгой ХХК-ын аюулгүй ажиллагааны бодлого журмыг дагаж мөрдөх
- Ажлын байрны эмх цэгцийг сайжруулахад баг хамт олноо удирдах
- Оюу Толгойн Гэрээт байгууллагуудын баглаа боодлын шаардагдах нөхцлүүд хяналт тавьж дэмжиж ажиллах
- Агуулахын орчинд Эхэлж ирснийг түрүүлж зарлагдах стандартыг хэрэгжүүлэх
- Компанийн ажлын байрны эмх цэгцийн стандартын хүрээнд нийцүүлэн манлайлж ажиллах
- Агуулахын болон Түлшний ахлахуудтай Ажлын байрны эмх цэгцийн үзлэг хамтран хийх
- Шаардлагатай үед сайжруулах ажил, шинэ санааг мэдээлэх
- Урт хугацаанд хадгалалтын тайлан гаргах
- Ахлах мэргэжилтний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
- Барааны хадгалалтыг сайжруулахад агуулахын багт туслах
- Багуудтай харилцаа холбоотой ажиллах
- Аюулгүй ажиллагааны багаж, сайжруулах хэрэгслийг интернетээс хайж судлах
- Санхүү, Хангамж, Засвар, Үйл ажиллагаа, Бараа материалын менежментийн баг болон бусад Агуулах, Ложистикийн үйл ажиллагааны хүрээнд нийтлэг алсын хараа, үнэт зүйл, зохистой зан байдал, байнгын харилцаа холбоо, шинэ санаачлагуудыг бий болгож ажлын соёл, хамтын ажиллагааны хөгжил дэвшилд дэмжиж ажиллах
- Дотоод аудит асуудалгүй явагдаж байгааг магадлах
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх. Үйл ажиллагааны агуулахад ажиллаж байсан туршлагатай байх.
- Хийх ажлын чиг үүрэгт хамаарах мэргэшлийн чиглэл.
- Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын хамгийн багадаа 5-10 жилийн туршлага хуримтлуулсан байх.
- Монгол улсын жолооны B,C,M ангиллын үнэмлэхтэй байх
- Сэрээт өргөгчийн мэргэжлийн үнэмлэхтэй байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.