Агуулахын ахлах ажилтан
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК-нийн Үйл ажиллагаа - Хөрөнгө, материалын менежмент хэлтэст Оюу толгойн уурхайн талбар дээр 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Агуулахын ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн агуулахын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Ажилтнууддаа халамжлан, бусдад нөлөө үзүүлэх зоригтой өөрчлөгдөхөд бэлэн сониуч байх
- Ноцтой эрсдэлийн хяналтыг өндөр түвшинд хэрэгжүүлэх (бүх осол зөрчлийг нэн даруй мэдэгдэх).
- Бүх үйл ажиллагаа, ажлын журмыг Компанийн ЭМААБООН-ийн стандартад нийцүүлэн ажиллах.
- Аливаа ажил эхлэхээс өмнө ААДШ, УХААН, НЭУ-ыг хэрэгжүүлж, багийн бүх гишүүдэд аюулгүй ажиллагааны соёлыг идэвхтэй сурталчлах
- Ажлын талбай, тоног төхөөрөмжийг 5S шаардлага, цэвэрлэгээ-үйлчилгээний стандартын дагуу арчлах.
- Баг хамт олон, нийлүүлэгч, харилцагчийг аюулгүй ажиллагааны манлайллаар хангах
- Багийн гишүүдэд үүрэг даалгавар өгч, шийдээгүй үлдсэн асуудалд арга хэмжээ авах
- Багийн гишүүдэд идэвхтэй зөвлөгөө өгөх
- Үйлдлээрээ дамжуулан мэргэжлийн зан үйл, ажлын стандартын стандарт тогтоох
- Багийн гишүүд багийн ажлын үр дүнд идэвхтэй хувь нэмэр оруулах орчныг дэмжих, санал болгох
- Багийн гишүүдийн ур чадварыг хөгжүүлэхэд шаардлагатай сургалтыг дэмжих, санал болгох
- Дотор болон хашаан доторх бүх талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хийхҮйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс МТ болон бусад гүний уурхайн олборлолтын хэлтэстэй хамтран ажиллах
Тавигдах шаардлагууд
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Бизнесийн удирдлага эсвэл хамаарал бүхий мэргэшлийн чиглэлтэй байх.
- Харилцааны ур чадвар, бичгийн болон ярианы Англи хэлний чадвартай байх.
- Тухайн ажлын байранд 1 жил ба түүнээс дээш хугацаанд ажилласан, холбоо хамаарал бүхий сургалтаар ажлын туршлага хуримтлуулсан байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
- Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.