Агуулахын ажилтан

Нээлтийн огноо: 2021-10-11
Хаалтын огноо: 2021-10-22 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Үйл ажиллагаа - Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Агуулахын ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. 12 сарын хугацаатай түр ажлын байр.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд компанийн бодлого журамд нийцүүлэн өргөн хүрээг хамарсан, нарийн түвэгтэйорчинд бизнесийн нэгжид агуулахын үйлчилгээ үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Баяжуулах үйлдвэр, ачааны машин/Уурхайн засварын цехийн бүх түр зогсолтын хуваарь, шаардлагатай зүйлсийг зохицуулахад дэмжлэг үзүүлэх
  • Бараа олгох тэмдэгэнд зориулж эцсийн хэрэглэгчийн таних тэмдгийн архивын баримтуудыг хайх
  • Баасан, Мягмар гариг бүр Агуулах руу буцаж ирж буй бараан дээр ажиллах
  • Эцсийн хэрэглэгчдэд Хүргэх цэгүүдэд бараа хүргэх ажлыг гүйцэтгэх
  • Олгогдсонбарааг цуглуулах, багцлах, хүргэхэд бэлэн болгох
  • Бидний ажлын арга барилын дагуу эцсийн хэрэглэгч, хамтран ажиллагч нартай хамтарч ажиллах
  • Барааны материалыг шалгах, хүлээн авах ажлыг гүйцэтгэх
  • Уурхайн цогцолбороос гадуур бараа хүлээн авах (шаардлагатай бол)
  • Барааг ачааны машинаас буулгах, ачих
  • Архивыг удирдан зохицуулах
  • Уурхайн цогцолборын хэмжээнд бүх Нийлүүлэгчийн хариуцаж буй бараа материалын нөөцийн тооллого хийх (7 хоног бүр/Сар бүр)
  • Үйлдвэрийн түр зогсолтын эрэмбэ дарааллын дагуу бүх ажлын хяналтыг дэс дараатай хийх.
  • SOX Аудитын стандартыг заавал дагаж мөрдөх
  • Агуулахын болон Барааны аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллах

Тавигдах шаардлага

  • Ложистик/Хангамж, Санхүү, Эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,
  • Агуулахын орчинд ажилладаг сургалтын баазтай их дээд сургуульд ажиллаж байсан туршлагатай байх,
  • Холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай эсвэл чухал ач холбогдолтой ажлын туршлагатай, ажлын байран дээрээ ажиллаж суралцсан байх,
  • Шатах тослох материал (нефть), химийн чиглэлийн мэргэжлийн үнэмлэхтэй бол давуу тал болно,
  • Монгол улсын B, C, D, M ангиллын жолооны үнэмлэхтэй бол давуу тал болно,
  • Сэрээт ачигч, ажлын өргөгч тавцангийн операторын үнэмлэхтэй байх,
  • MS Word, Excel болон өгөгдлийн баазын програм хангамж дээр ажиллах ур чадвартай байх,
  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш мэдлэгтэй байх,

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.