Агуулахын ажилтан

Нээлтийн огноо: 2022-01-24
Хаалтын огноо: 2022-02-08 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах ес ( 9) Агуулахын ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд компанийн бодлого журамд нийцүүлэн өргөн хүрээг хамарсан, нарийн түвэгтэй орчинд бизнесийн нэгжид агуулахын үйлчилгээ үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Ажилчдыг хувийн аюулгүй ажиллагааны төлөвлөгөөтэй байлгах, Түр хугацаагаар ажлын чадвараа алдсан осол гэмтлийг багийн хэмжээнд гаргахгүй байх, ОТ ХХК-ийн аюулгүй ажиллагааны бодлогыг зөрчихгүй байх замаар Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн хамгийн өндөр стандартыг хангах.
  • Аюулгүй ажиллагааны сургалтын шаардлагуудыг (Гар ажиллагаа, Сэрээт ачигч ба хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг явган замаас тусгаарлах гэх мэт) хангах
  • Бараа материалын нөөцийн системийн эцсийн үлдэгдлийг бодит тоотой таарч байхын тулд нягт нямбай ажиллах
  • Ил уурхай болон Далд Уурхайн засварын цехийн бүх түр зогсолтын хуваарь, шаардлагатай зүйлсийг зохицуулахад дэмжлэг үзүүлэх
  • Эцсийн хэрэглэгчдэд Хүргэх цэгүүдэд бараа хүргэх ажлыг гүйцэтгэхдээ хэрэглэгчийн гарын үсгийг заавал авах
  • Олгогдсон барааг цуглуулах, багцлах, хүргэхэд бэлэн болгох
  • Бидний ажлын арга барилын дагуу эцсийн хэрэглэгч, хамтран ажиллагч нартай хамтарч ажиллах
  • Барааны материалыг шалгах, хүлээн авах ажлыг гүйцэтгэх
  • Барааг ачааны машинаас буулгах, ачих
  • Архивыг удирдан зохицуулах
  • Уурхайн цогцолборын хэмжээнд бүх бараа материалын нөөцийн тооллого хийх
  • Үйлдвэрийн түр зогсолтын эрэмбэ дарааллын дагуу бүх ажлын хяналтыг дэс дараатай хийх.
  • MB25 гүйлгээг оруулах, арилгах.
  • SOX Аудитын стандартыг заавал дагаж мөрдөх
  • Агуулахын аюулгүй байдлын шаардлагыг ханган ажиллах

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, санхүү болон шатах тослох материал (нефть), химийн чиглэлийн мэргэжлийн үнэмлэхтэй байх.
  • Ложистик/Хангамж, Санхүү, Эдийн засгийн чиглэлийн гэрчилгээ ба түүнээс дээш зэрэгтэй.
  • Монгол улсын B, C, D, M ангиллын жолооны хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
  • Сэрээт ачигч, ажлын өргөгч тавцангийн операторын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
  • Агуулахын орчинд ажилладаг сургалтын баазтай их дээд сургуульд ажиллаж үзсэн туршлагатай эсвэл ажлын туршлагатай байх
  • Уул уурхайд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.