Агуулахын ажилтан

Нээлтийн огноо: 2021-12-24
Хаалтын огноо: 2022-01-07 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-aaс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ - Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурав (3) Агуулахын ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь түр хугацааны ажлын байр болно.

"Оюу толгой" ХХК-ийн хугацаагүй гэрээтэй ажилтнуудын хувьд энэ нь карьер хөгжлийн боломж байж болно. Тиймээс та энэхүү түр ажлын байр болон ажлын байрны хугацаа дуусмагц одоогийн болон ойролцоо ажлын байранд эргэн ажиллах боломжтой эсэх талаар өөрийн хэлтсийн менежертэй ярилцана уу.

"Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд компанийн бодлого журамд нийцүүлэн өргөн хүрээг хамарсан, нарийн түвэгтэйорчинд бизнесийн нэгжид агуулахын үйлчилгээ үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Ажилчдыг хувийн аюулгүй ажиллагааны төлөвлөгөөтэй байлгах, Түр хугацаагаар ажлын чадвараа алдсан осол гэмтлийг багийн хэмжээнд гаргахгүй байх, ОТ ХХК-ийн аюулгүй ажиллагааны бодлогыг зөрчихгүй байх замаар Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн хамгийн өндөр стандартыг хангах.
  • Аюулгүй ажиллагааны сургалтын шаардлагуудыг (Гар ажиллагаа, Сэрээт ачигч ба хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг явган замаас тусгаарлах гэх мэт) хангах
  • Баяжуулах үйлдвэр, ачааны машин/Уурхайн засварын цехийн бүх түр зогсолтын хуваарь, шаардлагатай зүйлсийг зохицуулахад дэмжлэг үзүүлэх
  • Бараа олгох тэмдэгэнд зориулж эцсийн хэрэглэгчийн таних тэмдгийн архивын баримтуудыг хайх
  • Баасан, Мягмар гариг бүр Агуулах руу буцаж ирж буй бараан дээр ажиллах
  • Эцсийн хэрэглэгчдэд Хүргэх цэгүүдэд бараа хүргэх ажлыг гүйцэтгэх
  • Олгогдсонбарааг цуглуулах, багцлах, хүргэхэд бэлэн болгох
  • Бидний ажлын арга барилын дагуу эцсийн хэрэглэгч, хамтран ажиллагч нартай хамтарч ажиллах
  • Барааны материалыг шалгах, хүлээн авах ажлыг гүйцэтгэх
  • Уурхайн цогцолбороос гадуур бараа хүлээн авах (шаардлагатай бол)
  • Барааг ачааны машинаас буулгах, ачих
  • Архивыг удирдан зохицуулах
  • Уурхайн цогцолборын хэмжээнд бүх Нийлүүлэгчийн хариуцаж буй бараа материалын нөөцийн тооллого хийх (7 хоног бүр/Сар бүр)
  • Үйлдвэрийн түр зогсолтын эрэмбэ дарааллын дагуу бүх ажлын хяналтыг дэс дараатай хийх.
  • MB25 гүйлгээг оруулах, арилгах.
  • SOX Аудитын стандартыг заавал дагаж мөрдөх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах боловсролыг коллежийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Ложистик/Хангамж, Санхүү, Эдийн засгийн чиглэлийн гэрчилгээ ба түүнээс дээш зэрэгтэй.
  • Гүйцэтгэх чиг үүрэгтэй холбоотой мэргэшлийн чиглэлтэй байх
  • Агуулахын орчинд ажилладаг сургалтын баазтай их дээд сургуульд ажиллаж үзсэн туршлагатай (Ажиллаж байсан)
  • Холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай эсвэл чухал ач холбогдолтой ажлын туршлагатай, ажлын байран дээрээ ажиллаж суралцсан байна.
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, санхүү болон шатах тослох материал (нефть), химийн чиглэлийн мэргэжлийн үнэмлэхтэй байх.
  • Монгол улсын B, C, D, M ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • Сэрээт ачигч, ажлын өргөгч тавцангийн операторын үнэмлэхтэй байх

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.