Агуулахын ажилтан

Нээлтийн огноо: 2022-05-16
Хаалтын огноо: 2022-05-31 17:30
Хэлтэс: Хөрөнгө материалын менежмент

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах арван (10) Агуулахын ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөгөөг биелүүлэхийн тулд өргөн цар хүрээнд ажилладаг зохион байгуулалтын нэгжийн агуулахын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд орших бөгөөд "Оюу толгой" ХХК-ийн уурхайн цогцолборын агуулахын үйл ажиллагаа, бараа түгээлтэд анхааран ажиллана.

Үүрэг даалгавар

  • Ажилчдыг хувийн аюулгүй ажиллагааны төлөвлөгөөтэй байлгах, Түр хугацаагаар ажлын чадвараа алдсан осол гэмтлийг багийн хэмжээнд гаргахгүй байх, ОТ ХХК-ийн аюулгүй ажиллагааны бодлогыг зөрчихгүй байх замаар Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн хамгийн өндөр стандартыг хангах.
  • Аюулгүй ажиллагааны сургалтын шаардлагуудыг (Гар ажиллагаа, Сэрээт ачигч ба хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг явган замаас тусгаарлах гэх мэт) хангах
  • Бараа материалын нөөцийн системийн эцсийн үлдэгдлийг бодит тоотой таарч байхын тулд нягт нямбай ажиллах
  • Ил уурхай болон Далд Уурхайн засварын цехийн бүх түр зогсолтын хуваарь, шаардлагатай зүйлсийг зохицуулахад дэмжлэг үзүүлэх
  • Эцсийн хэрэглэгчдэд Хүргэх цэгүүдэд бараа хүргэх ажлыг гүйцэтгэхдээ хэрэглэгчийн гарын үсгийг заавал авах
  • Олгогдсон барааг цуглуулах, багцлах, хүргэхэд бэлэн болгох
  • Бидний ажлын арга барилын дагуу эцсийн хэрэглэгч, хамтран ажиллагч нартай хамтарч ажиллах
  • Барааны материалыг шалгах, хүлээн авах ажлыг гүйцэтгэх
  • Барааг ачааны машинаас буулгах, ачих
  • Архивыг удирдан зохицуулах
  • Уурхайн цогцолборын хэмжээнд бүх бараа материалын нөөцийн тооллого хийх
  • Үйлдвэрийн түр зогсолтын эрэмбэ дарааллын дагуу бүх ажлын хяналтыг дэс дараатай хийх.
  • MB25 гүйлгээг оруулах, арилгах.
  • SOX Аудитын стандартыг заавал дагаж мөрдөх
  • Агуулахын аюулгүй байдлын шаардлагыг ханган ажиллах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Ложистик/Хангамж, Санхүү, Эдийн засгийн чиглэлээр суралцаж гэрчилгээ болон дипломын зэрэг эзэмшсэн байх,
  • 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан эсхүл ажлын багагүй туршлага хуримтлуулсан байх.
  • Монгол улсын B, C, D, M ангиллын жолооны хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх
  • Жолооны үнэмлэх, Сэрээт өргөгчийн үнэмлэхтэй байх
  • Англи хэлний аман болон бичгийн зохих мэдлэгтэй байх;
  • Агуулахын орчинд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болон
  • Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

oТовч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.