Ажил мэргэжил

Агааржуулалтын инженер /1/

Нээлтийн огноо: 2021-01-18
Хаалтын огноо: 2021-02-01 17:30
Хэлтэс: Гүний уурхай
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК - Гүний уурхaйн үйл ажиллагаа - Техникийн үйлчилгээний хэлтэст Оюу Толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Агааржуулалтын инженер ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн агааржуулалтын техникийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Нарийн бүртгэх, заалтуудыг тэмдэглэх зэрэг гүний уурхайн агаарын хэмжээ/чанарын хэмжилтийг өндөр давтамжтайгаар хийж гүйцэтгэх
  • Хууль дүрэм, компанийн стандартын дагуу агааржуулалтын тоног төхөөрөмжүүдийг байнга хянаж шалгах (сэнс, хоолой, суурин удирдлага)
  • Байршил төлөвлөлт, хяналт, байршлыг өөрчлөх болон ашиглалтад оруулах аргачлал, байршлын төлөвлөгөөний бүрдэл зэргээр дамжуулан Хоргодох байрны аюулгүйн стандартыг нягтлахад оролцох
  • Сэнс, хоолой, агааржуулалтын суурин удирдлагын зураг төсөл, суурилуулалтад аюулгүй ажиллагаа, үр ашигтай байдлыг оновчлохоор гүйцэтгэлийн багтай зөвлөлдөж ажлын зааварчилгаа боловсруулах
  • Агаарын чанарын өөрчлөлттэй нөхцөлд ажиллахтай холбоотойгоор ажиллах хүчний сургалтын хөтөлбөрт идэвхтэй оролцох
  • Агааржуулалтын ахлах инженерийн зааварчилсны дагуу агааржуулалтын үйл ажиллагаатай холбоотой тасралтгүй хөгжүүлэлтийн төслүүдийг хэрэгжүүлэх
  • Гүний уурхайн агааржуулалтын схемийн нөхцөл байдлыг нарийн тусгасан төлөвлөгөө, тайланг заасан цаг хугацаанд, зохистой хэлбэрээр бэлтгэх
  • Заасан хугацаанд бодитой, хэрэгжүүлж болохуйц агааржуулалтын төлөвлөгөөг ойлгомжтой нэвтрүүлж, зохих ёсоор боловсруулж баримтжуулах
  • Уурхайн талбарын Эрүүл ахуйн багийн шаардлагад сар бүрийн хяналт, тайлан нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах
  • Долоо хоног бүрийн нэгдсэн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хуваарь гаргалт хэрэгжих үйл явцад туслах
  • Гүний уурхайн бүтээн байгуулалтын үндсэн зорилго, Төслийн гол үе шатуудыг дэмжих төлөвлөгөөний нийцлийг баталгаажуулах тал дээр Техникийн үйлчилгээ, Уурхайн зохицуулалт болон Уулын ажлын багтай ойр хамтран ажиллах
  • Уулын ажлын болон Техникийн үйлчилгээний хэлтсийн төрөл бүрийн уулзалт, хуралд сууж, хувь нэмрээ оруулах

Тавигдах шаардлага

  • Шинжлэх ухаан, Инженерчлэл эсвэл Эрүүл ахуй эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Холбогдох чиглэлийн салбарт ажиллаж байсан туршлагатай байх
  • Агааржуулалтын Ventsim, Vnet г.м программ хангамж дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Автокад, Вулкан, Surpac болон бусад холбогдох уул уурхайн зураглалын програм дээр ажиллах ур чадвартай байх
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй (аман болон бичгийн) бол давуу тал болно

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

o Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.