Авьяас ур чадварын мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2022-09-08
Хаалтын огноо: 2022-09-20 18:00
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь Mонгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК, Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт - Ур чадвар ба гүйцэтгэлийн үнэлгээ хэрэгжүүлэгч багт Улаанбаатарт ажиллах нэг (1) Авьяас ур чадварын мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь ажилтнууд болон удирдах хүмүүст авъяас ур чадварыг үнэлэх, хөгжүүлэх стандарт, систем, процессыг компанийн дүрэм журам бизнесийн шаардлагад нийцүүлэн төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах, зөвлөх, удирдамж боловсруулан бусад хэлтэс, хэсгүүдийн зорилтод ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж компанийн авьяас ур чадварын дүрэм журам, бодлогын гүйцэтгэл, биелэлтийг хянан ажиллах юм.

Үүрэг даалгавар

  • Авъяас ур чадварын асуудлаар бодлого, үйл ажиллагааг компанийн хэмжээнд үр дүнтэй нэвтрүүлэн хэрэгжүүлэх;
  • Авъяас ур чадварын батлагдсан стратеги, систем, хөтөлбөрүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар төлөвлөгөө гаргаж холбогдох талуудад зөвлөгөө өгөх;
  • Мэдээлэл, хөтөлбөр ба ур чадварын солилцоо шаардлагатай сонирхогч талуудтай хамтран ажиллах;
  • Жил бүр авъяас ур чадварын үнэлгээг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжүүлэхжишээлбэл: Дэлхийн нүүдэлчид болон ахисан түвшний хөгжлийн хөтөлбөр зэрэг хөтөлбөрүүд хамаарах ба зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй; мөн жил бүр хагас жилийн ба жилийн эцсийн гүйцэтгэлийнүнэлгээг зохион байгуулах, зохицуулах, хэрэгжүүлэх;
  • Авъяас ур чадварын хэмжүүрүүдэд дүн шинжилгээ хийж, авъяас ур чадварын холбогдолтой тоо баримт цуглуулан, дүн шинжилгээ хийх замаар чиг хандлагыг тодорхойлох;
  • Авъяас ур чадварын бодлогыг тайлбарлан таниулж, хүний нөөц болон бизнесийн бусад хэлтсүүдэд шаардлагатай тохиолдолд сургалт явуулах;
  • Авъяас ур чадварын асуудлаар мэдээлэл харилцааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх;
  • Авъяас ур чадварын удирдлагын чиглэлээр тэргүүлэх туршлага, үйл явцын талаар судалгаа шинжилгээ хийж, жишиг тогтоох;
  • Авъяас ур чадварын чиглэлээр хэрэгцээ шаардлага болон боломжийг тодорхойлох зорилгоор хүний нөөцийн бусад чиглэлүүд, холбогдох удирдлагуудыг татан оролцуулж, хамтран ажиллах;
  • Авъяас ур чадварын төслүүдийг зохион байгуулж, хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх;
  • Рио Тинтогийн хэмжээнд болон бусад байгууллагуудад, Монгол улсад болон бусад улс орнуудад авъяас ур чадварын удирдлагын ямар шилдэг туршлагууд байгаа талаар судлан, тэдгээрээс суралцах;
  • Монгол ажилтнуудыг бэлтгэн хөгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хяналт тавих.Жил бүр давтагдах үйл ажиллагаануудыг зохицуулж удирдах.
  • Ур чадварын хөгжүүлэлтийн ерөнхий зөвлөхийн шаардлагын дагуу бусад төсөл, хөтөлбөр, үүрэг, даалгаврыг хийж гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Хүний нөөц, эсвэл бизнесийн удирдлагаар бакалавр эсвэл түүнээс дээш зэрэг эзэмшсэн
  • Байгууллагын орчинд бодлого, журам боловсруулах, хэрэгжүүлэх туршлагатай бол давуу тал болно
  • Ур чадвар ба гүйцэтгэлийн үнэлгээ хэрэгжүүлэлт чиглэлээр 3-5 дээш жилийн ажлын туршлагатай байх
  • Өгөгдөл боловсруулах, тайланг дүрслэх ба танилцуулах ур чадвартай байх
  • Байгууллагын дотоод сургалт удирдан явуулах чадвартай
  • Зөвлөх, зөвшилцөх ур чадвартай,
  • Зохион байгуулах, төлөвлөх өндөр ур чадвартай,
  • Дүн шинжилгээ, асуудал шийдвэрлэх өндөр ур чадвартай,
  • Нөлөөлөх, харилцаа үүсгэх өндөр ур чадвартай,
  • Мэдээлэл хуваалцах, илтгэх, хувь хүний харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Олон төрлийн эх сурвалжаас мэдээлэл цуглуулан тайлан тооцоо гаргах чадвартай байх
  • Англи хэлний мэдлэгтэй, компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.