Автомашины дуудлага худалдааны урилга
Оюу Толгой ХХК нь Хавсралт 1-д заагдсан тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн дуудлага худалдаагаар үнийн санал авч худалдана.
Сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүд энэхүү тээврийн хэрэгслүүдийг 2016 оны 05-р сарын 02-оос 05-р сарын 06-ны өдрүүдэд 10:00–17:00 цагийн хооронд доорх хаягаар үзэж танилцаж болно.
Этүгэн дээд сургуулийн 1-р байрны авто гараж
Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Төв усан бассейны урд
Бээжингийн гудамж-29,
Улаанбаатар хот,Монгол улс
Үнийн саналыг 2016 оны 05-р сарын 09-ны өдрийн 09:00 - 17:00 цагийн хооронд доорх үнийн санал хүлээн авах цэгт байрлуулсан саналын хайрцагт хийнэ (Хавсралт 2-т заагдсан Дуудлага худалдааны үнийн санал өгөх хуудас-ыг бөглөх).
Оюу Толгой ХХК-ийн ресепшн
Моннис Цамхаг, 1 давхар
Чингисийн өргөн чөлөө-15
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар
Дуудлага худалдаанд оролцогч нь үнийн санал өгч буй хөрөнгө тус бүр дээр 60,000 (жаран мянга) төгрөгийн дэнчин тавих ёстой. Дэнчингийн мөнгийг Оюу Толгой ХХК-ийн ХААН БАНК-н дахь 5601001018 тоот дансанд 2016 оны 05-р сарын 09-ны өдрийн 17:00 цагаас өмнө шилжүүлсэн байна.
Нэмэлт мэдээлэл:
- Дэнчин тавьсан банкны гүйлгээний утга нь дэнчин тавьж буй хөрөнгийн “Хувийн дугаар” болон оролцогчийн “Регистерийн дугаар”-ийн дугаарын мэдээллийг агуулсан байх ёстой.
- Дэнчингийн мөнгийг дээрх хугацаанд шилжүүлээгүй иргэд, аж ахуйн нэгжийн үнийн саналыг хүчинтэйд тооцохгүй болохыг анхаарна уу.
- Дуудлага худалдаанд шалгараагүй иргэд, аж ахуйн нэгжийн банкинд байршуулсан дэнчингийн мөнгийг 2016 оны 5-р сарын 12-нд үнийн саналын хуудсан дээр бичигдсэн таны данс руу буцаан шилжүүлнэ.
- Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогчтой эхэлж утсаар холбогдоно.
- Амжилттай оролцсон худалдан авагч нь төлбөрийг 2016 оны 05-р сарын 19-ны өдрөөс өмнө шилжүүлснээр тухайн автомашиныг эзэмших эрхтэй болно. Энэ хугацаанд төлбөрөө хийгээгүй тохиолдолд үнийн саналыг хүчингүйд тооцож (дэнчингийн мөнгийг буцаан олгохгүй) дараагийн оролцогчид шилжүүлнэ.
- Худалдан авагч нь гэрээ зурагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Дуудлага худалдааны талбайгаас худалдан авсан тээврийн хэрэгсэлийг авч явсан байх үүрэгтэй.
Жишээ нь: ЧЖ75101402 регистерийн дугаартай иргэн Б Хавсралт 1-д заагдсан 4 хувийн дугаартай, 44-52 УБЗ улсын дугаартай Land rover Freelander машинд дэнчин болох 60,000 төгрөг байршуулах тохиолдолд банкны гүйлгээний утга дараах байдалтай байна. “Хувийн дугаар 4, ЧЖ75101402”
Хавсралт 1 | Хавсралт 2 |
Оюу толгой ХХК
Хангамжийн хэлтэс
.