Автоматжуулалын ахлах инженер

Нээлтийн огноо: 2022-03-31
Хаалтын огноо: 2022-04-14 17:30
Хэлтэс: Гүний уурхай

“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-aaс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн төсөл - Технологийн багт хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Автоматжуулалын ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү албан тушаалын зорилго нь Гүний уурхайн Технологийн багийн чигүүрэгт хамаарах аливаа төслийн хэрэгжилт, инженерийн бичиг баримт боловсруулахад техникийн дэмжлэг үзүүлэх, инженерийн процесс болон стандартын дагуу технологи, системийн ашиглалт, хэвийн ажиллагааг хангаж ажиллахад оршино. Албан тушаалын хүрээнд хөтөлбөрийн удирдагчийг дэмжиж ажиллах ба автоматжуулалын төслийн техникийн асуудлыг хариуцан ажиллана.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн Технологийн багийн чиг үүргийн хүрээнд хамаарах хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн автоматжуулалтын системийн технологийн стратеги, ажиллах зарчимыг ойлгох, дэмжлэг үзүүлэх
  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн автоматжуулалтын технологи болон системийг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, сайжруулах
  • Гүний уурхайн Технологи болон Гүний уурхайн олборлолтын багийн үйл ажиллагааны хүрээнд Agile болон DevOps аргачлал, процессийг ашиглах ажлыг дэмжиж ажиллах
  • Гүний уурхайн Технологийн багийн чиг үүргийн хүрээн дэх төслийн зорилго, зорилт болон техникийн шаардлагыг хангаж ажиллах, түүнчлэн багийн стратеги боловсруулах болон төлөвлөх ажилд оролцох.
  • Төсөл хэрэгжүүлэх төлөвлөлөөг боловсруулахад төслийн удирдагчдад дэмжлэг үзүүлэх, техникийн багийн ажлыг өдөр тутамд дэмжиж ажиллах, түүнчлэн гүйцэтгэлийн хяналт тавьж, үйл ажиллагаа, чанар, цаг хугацаатай холбоотой аливаа асуудлыг зохих удирдлагад мэдэгдэх.
  • Техникийн холбогдолтой гол ажлуудыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах хүрээнд төслийн удирдагчдыг дэмжиж ажиллах.
  • Технологийн бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа холбоо, үйл явцыг ойлгон хөтөлбөрийн зорилгыг хангаж ажиллах
  • Хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд багийн гишүүд өөрчлөлт оруулах удирдлагын журам, процессийн дагуу ажиллаж байгаа эсэхэд анхаарч ажиллах, хөтөлбөрийн үйл ажиллагааны явцыг тайлагнах, түүнчлэн архитекторын шийдлийн талаар хэлэлцэхэд оролцох үүрэгтэй

Тавигдах шаардлага

  • Инженер (Уул уурхайн инженерчлэлийн бол давуу) эсвэл адилтгах чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах, зэрэгтэй байх
  • Холбогдох технологи, бүтээгдэхүүн эсвэл системийн чиглэлээр мэргэшлийн гэрчилгээтэй байх
  • Үйл ажиллагааны аюулгүй байдлын инженерийн мэргэшлийн гэрчилгээтэй байх
  • Албан ёсны Уул уурхайн технологийн сургалт хөтөлбөрт хамрагдан төгссөн байх
  • Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн автоматжуулалтын технологийн дизайн боловсруулж, хэрэгжүүлж байсан туршлагатай байх
  • Технологи нэвтрүүлэх төсөл дээр ажилласан туршлагатай байх
  • Процесийн удирдлага болон үйл ажиллагааны аюулгүй байдлын хэрэгжилтийн ажлын туршлагатай байх
  • Уул уурхай болон барилгын салбарын технологи нэвтрүүлж байсан туршлагатай байх
  • Инженерчлэл болон програм хөгжүүлэлтийн туршлагатай байх
  • 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
  • Ажил мэргэжлээс шалтгаалах аюул эрсдэл болон аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай, аюулгүй ажиллагааны туршлагуудыг эзэмшсэн, аюулыг таньдаг байх
  • Өөрийгөө тогтмол хөгжүүлэх болон үлгэр жишээгээр манлайлах ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы зохих чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.

Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)

Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.