Автоматжуулалт Хяналтын системийн инженер

Нээлтийн огноо: 2023-11-20
Хаалтын огноо: 2023-12-04 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа

“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Техникийн болон Нэгдсэн Төлөвлөлт- Баяжуулах үйлдвэрийн техникийн хэлтэст Уурхайн талбарт 7 хоног ажиллаад 7 хоног амарч, Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Автоматжуулалт Хяналтын системийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд автомат удирдлын систем (DCS) дээр автоматжуулалтын дизайн боловсруулах, одоо ашиглагдаж буй автомат удирдлагын логикийг сайжруулах, шинэ автомат удирдлага туршин нэвтрүүлэх болон автомат удирдлагын системийн(APC,PI) холбогдолтой бүхий л ажлуудад өргөн цар хүрээнд дэмжлэг үзүүлэх ажлуудыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй үйлдвэрлэлийг амжилттай хэвшүүлэхийн тулд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж, гаргах шийдвэр алхам бүртээ энэхүү зорилтыг үргэлж анхаарч үзэх
  • Инженерчлэлийн болон процессын удирдлагын туршлагыг Оюу Толгойд хянан үзэж, Рио Тинто болон гадны бусад үйлдвэрийн стандартууд, шилдэг туршлагуудыг нэвтрүүлэх
  • Бүх хариуцсан автомат удирдлагын системийнхээ үндсэн баримт бичгийг боловсруулах болон бэлтгэх
  • Процессын удирдлага, автомат удирдлагын дэлгэцийн дизайн, түгшүүрийн дохиолол, автоматжуулалтын системийн инженерчлэл болон цахим аюулгүй байдлыг олон улсын стандартуудад нийцүүлэх
  • Өөрчлөлтийн хяналтын системийг ажилдаа хэрэглэн, түүний баримт бичгийг боловсруулах, эрсдэлийг нь хянах
  • Процессын автомат удирдлагын хэлхээний гүйцэтгэлийн тайланг хянах, тогтвортой байдал болон ашиглалтыг сайжруулахад багийн гишүүдэд дэмжлэг үзүүлэх
  • Автоматжуулалтын системийн лицензэд хяналт тавих, тайлангийн системийг хянах, үйлдвэрийн оновчлол болон бусад төслүүдийн сайжруулалтад дэмжлэг үзүүлэх
  • Эд ангийн эвдрэлийн давтамж, системийн бэлэн байдал болон нэн шаардлагатай сэлбэг хэрэгслийн нөөцийг хянах
  • Процессыг оновчлох, сайжруулах чиглэлээр ажиллах болон бусад боломжит нөөцүүдийг ашиглах (Рио Тинто, Технологи ба Инновац ажлын групп г.м хамтрагч байгууллагууд)
  • Үйлдвэрлэл болон металл авалтыг сайжруулах, сул зогсолтыг бууруулах тал дээр металлурги, үйл ажиллагаа болон засварын багуудтай хамтран ажиллах
  • Багийн гишүүдээ хөгжүүлэх, шаардлагатай ур чадваруудыг эзэмшихэд дэмжлэг үзүүлэх
  • Асуудлын гол учир шалтгааныг тодорхойлж дахин давтагдахаас сэргийлэх
  • Үйлдвэрийн мэдээллийн системийг хянах болон шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх
  • ПИД контролуудыг хөглөх болон шаардлагатай сайжруулалтуудыг хийх
  • Ахисан түвшний удирдлагын болон үйлдвэрийн мэдээллийн системүүдэд дэмжлэг үзүүлэх
  • DCS болон HMI программ хангамжийг хөгжүүлэх
  • Автомат удирдлагын системийн гэмтлийг илрүүлэх болон засварлах
  • Автоматжуулалт болон системд хамааралтай боломжит бизнес эрсдэлийг тодорхойлж бууруулах

Тавигдах шаардлага

  • Автоматжуулалт, Цахилгаан, Электроник инженер эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй байх
  • 2+ болон түүнээс дээш жил Автоматжуулалт, Цахилгаан нарын хэмжүүр, Электроник, Удирдлагын систем, Мэдээллийн шинжлэх ухаан болон Процесс удирдлагын чиглэлээр туршлага хуримтлуулсан байх
  • PLC, DCS, SCADA систем болон үйлдвэрийн автоматжуулалтын талаар мэдлэгтэй байх
  • Хэмжүүр, автоматжуулалтын тоноглол тэдгээрийн ажиллах зарчим онцлогын талаар мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.