Автоматжуулалтын инженер
“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
"Оюу толгой" ХХК – Гүний Уурхайн Технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Автоматжуулалтын инженер ажлын байранд шалгаруулж авна. (Энэхүү ажлын байр нь нэг жилийн хугацаатай болно).
Энэхүү албан тушаалын зорилго нь Гүний уурхайн Технологийн багийн чигүүрэгт хамаарах аливаа төслийн хэрэгжилт, инженерийн бичиг баримт боловсруулахад техникийн дэмжлэг үзүүлэх, инженерийн процесс болон стандартын дагуу технологи, системийн ашиглалт, хэвийн ажиллагааг хангаж ажиллахад оршино. Албан тушаалын хүрээнд хөтөлбөрийн удирдагчийг дэмжиж ажиллах ба автоматжуулалтын төслийн техникийн асуудлыг хариуцан ажиллана.
Үүрэг даалгавар
- Гүний уурхайн Технологийн багийн чиг үүргийн хүрээнд хамаарах хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн автоматжуулалтын системүүдийн технологи, ажиллах зарчим, техникийн үйлчилгээний талаар ойлголттой байж, дэмжлэг үзүүлэн ажиллах
- Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн автоматжуулалтын технологи болон системийг хэрэгжүүлэх, засвар үйлчилгээ болон дэмжлэг үзүүлэх, сайжруулах
- Гүний уурхайн Технологи болон Гүний уурхайн олборлолтын багийн үйл ажиллагааны хүрээнд SRE болон Dev Ops аргачлал, процессыг ашиглах ажлыг дэмжиж ажиллах
- Гүний уурхайн Технологийн багийн чиг үүргийн хүрээн дэх төслийн зорилго, зорилт болон техникийн шаардлагыг ойлгож ажиллах, түүнчлэн багийн стратеги боловсруулах болон төлөвлөх ажилд оролцох.
- Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулахад төслийн удирдагчдад дэмжлэг үзүүлэх, техникийн багийн ажлыг өдөр тутамд дэмжиж ажиллах, түүнчлэн гүйцэтгэлийн хяналт тавьж, үйл ажиллагаа, чанар, цаг хугацаатай холбоотой аливаа асуудлыг зохих удирдлагад мэдэгдэх.
- Техникийн холбогдолтой гол ажлуудыг цаг хугацаанд нь гүйцэтгэж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах хүрээнд төслийн төлөвлөгөө, нөөц хуваарилалтын зохицуулалт дээр төслийн удирдагчдыг дэмжиж ажиллах.
- Технологийн бүрэлдэхүүн хэсгүүдийн уялдаа холбоо, үйл явцыг ойлгон хөтөлбөрийн зорилгыг хангаж ажиллах
- Хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд багийн гишүүд нь өөрчлөлт оруулах удирдлагын журам, процессын дагуу ажиллаж байгаа эсэхэд анхаарч ажиллах, хөтөлбөрийн үйл ажиллагааны явцыг тайлагнах, түүнчлэн архитекторын шийдлийн талаар хэлэлцэхэд оролцох үүрэгтэй.
Тавигдах шаардлага
- Инженерчлэл эсвэл холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй болон технологи, бүтээгдэхүүн эсвэл системийн чиглэлээр мэргэшлийн гэрчилгээтэй байх
- Албан ёсны Уул уурхайн технологийн сургалт хөтөлбөрт хамрагдан төгссөн байх
- Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн автоматжуулалтын технологийн дизайн боловсруулж, хэрэгжүүлж байсан туршлагатай байх
- Технологи нэвтрүүлэх төсөл дээр ажилласан туршлагатай байх
- Процессын удирдлага болон үйл ажиллагааны аюулгүй байдлын хэрэгжилтийн ажлын туршлагатай байх
- Уул уурхай болон барилгын салбарын технологи нэвтрүүлж байсан туршлагатай байх
- Инженерчлэл болон программ хөгжүүлэлтийн туршлагатай байх байх
- Инженерчлэл эсвэл холбогдох салбарт 2-3 жил ажилласан туршлагатай байх.
- Уурхайн автоматжуулалт, процесс удирдлагын технологи эсвэл холбогдох мэргэжлийн инженерчлэлийн чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
oАжилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
oТовч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 | Утас: +(976) - 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.